Ананд хүү маань эмчилгээний 400 сая төгрөг нь цуглаад өнөөдөр Солонгос улс руу нислээ. Хөөрхөн хүүдээ хурдан эдгээд ирэхийн ерөөл өргөж байна. Монголчууд нь тэврээд угтанаа

2021-05-13 549 0

Монголчууд нэгдэж чаддаг, сайхан сэтгэлийн гараа сунгахад ямар ч аюулт өвчнийг дийлдэг гэдгээ харуулж чадлаа.  Ананд дүү маань хагалгаандаа орохоор БНСУ-руу нислээ. Анандын маань ээж монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлэхэд ч багадаж байна хэмээсээр нүдэндээ нулимстай ч нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар явлаа.

Ийм хөөрхөн хүүг аав нь орхиод явсан ч эх хүн үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийж чадах хүчтэй байдгийг чи харуулж чадлаа Тиймдээ ч хүү нь ард түмний хайр ивээлийг хүртсэн тул хөл дээрээ заавал босоод гүйх болноо Хүчтэй байгаарай Өнөөдрийн байдлаар нийт 398 сая төгрөг цуглаж энэ хоёр маань зорьсон газар луугаа ийнхүү нислээ. Монголынхоо ард түмнээр бахархаж,бас өмнөөс нь баярлаж нулимс унагалаа Ананд дүүгээ эрүүл саруул болоод ирээдүйд эх орондоо ихийг хийж бүтээх эрдэмтэй хүн болоорой гэж ерөөе. Хурай хурай хурай. Сайн үйлс гэгээн цагаан мөртэй байдаг. Зохион байгуулсан Товч.мн сайтын хамт олон, сэтгэлийн дэм хандив өргөсөн Монголчууддаа АНАНД хүүгийнхээ өмнөөс халуун баяр хүргэж ажилд нь амжилт хүсье.

Холбоотой мэдээ