Тэтгэврийн зээлгүй иргэдэд данс руу нь 1 сая төгрөг хийчихийн оронд сайд Батцэцэгийн компанид 600 сая төгрөг өгдөг нь хэрээс хэтэрсэн лобби

2021-05-13 401 3
Shares

Засгийн газрын шүдний өвчнүүдийн нэг,  “Шахааны” сайд Б.Батцэцэг өөрийн хамаарал бүхий “Мөнхийн үсэг” группийн хэвлэх үйлдвэрээрээ давуу эрх олгож эрхийн бичиг хэвлэсэн мэдээлэл шуугиан тариад байна. Бусад хэвлэлийн компаниуд иймэрхүү “цаасыг” хамаагүй хямд үнээр хэвлэх санал өгсөн ч том лобби хийгээд, сонгууль бүрийн “саналын хуудас хэвлэх дархан эрх компани” нэр автлаа тодорсон эдний компани ашиг л олж байвал улсыг хохироох нь сонин биш бололтой.

Сайд Батцэцэгийн компани 30 саяар хэвлэх ваучерийг 592 саяар хэвлэж цөм ашиг олжээ. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад өгөх нэг сая төгрөгийн ваучерийг хэвлүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол” ХХК-наас 592 сая төгрөг зарцуулжээ. Хамгийн “но”-той нь ваучерийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК хэвлэсэн байна. Тэр тусмаа ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр ийн сонгогдсон нь анхаарал татна. “Эрдэнэс Монгол” ХХК нь 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдөр хэвлэлийн хэд хэдэн компаниас ваучер хэвлэх үнийн санал авчээ. Нэр бүхий хэвлэлийн компаниуд 30-60 сая төгрөгийн хооронд хэвлээд өгөх боломжтой гэсэн саналаа илгээжээ. Гэвч хэвлэлийн компаниудад албан байдлаар хариу ирээгүй байна. Ийнхүү 10 дахин өндөр үнээр эрхэм сайдын компани ваучер хэвлэж улсын сан хөмрөгөөс 592 саяыг хүртээд байна. Ахмадуудад нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг харьяа хороодоор нь дамжуулан тарааж эхэлснээс хойш ваучер авах гэсэн иргэдийн оочер дараалал, бөөгнөрөл үүсгээд байгаа. “Тэтгэврийн данс руу шууд шилжүүлэг хийхгүй, бөөгнөрөл үүсгэн ваучер тараах ямар хэрэгтэй юм вэ” гэх шүүмжлэл гараад байна. Мөн энэхүү ваучерийг хэвлүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарахын сацуу хэвлэлийн компанийг шударга бусаар сонгож, сайдын компанид давуу эрх үүсгэсэн гэдэг асуудал дэгдсэн ч АТГ хэргийг хэрэгсэхгүй байгаа аж..

Shares
  • Бидэнд нэг сая төгрөг нь хэрэгтэй болохоос бөгс арчих боломжгүй энэ эрээн цаасаар яах билээ,ХХК-ны захирал сайд гуай аягүй бол өнөөх намын л гишүүн байгаа биздээ,ЖАЛГАНД ХАМХУУЛ ЗАСАГТ ЛУЙВАРЧИД гэсэн шинэ үеийн үгтэй юмдаа

  • Малнууд яаж ард түмнээс  идэх вэ гэдгээ л боджээ.Цахимжсан нийгэмд амьдарч байж энэ зэргийн ажлыг эрээн цаасаар батламжилья гэсэн эргүүтсэн санаачлагчийг бурхан ивээг

  • Анх хэлсэн цаг хугацаандаа зохих мөнгө нь ахмадуудын дансанд орсон шүүдээ,ингэж худлаа юм бичиж амьтаныг үймүүлэж албаны нөхдийн нэр хүндийг сэвтээж байхаа болилдоо,энэ хэвлэл мэдээлэл гэж хүн ардыг хутган үймүүлсэн юмандаа хяналт дэг журам тогтоогоочээ

Холбоотой мэдээ