8 тэрбум төгрөгний хөрөнгөтэй Түвшинбаяр аварга маань Энхбат начингаа насаар нь халамжлахаа амлажээ

2021-05-22 2988 3
Shares

Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, 20 хоног саатуулагдаад хилийн хорио тавиулан суллагдлаа. Харин Э.Энхбат ухаан орсон ч биеийн байдал муу тархины тулгуур яс гэмтсэн учир хөдөлж, ярьж чадахгүй байгаа аж.

Начин Э.Энхбатын БНСУ-д хийлгэж буй эмчилгээний зардал нь ойролцоогоор 500 орчим сая төгрөгт болно гэсэн тооцоо гарсан. Сошиал орчинд найзыгаа зодож хэвтэрт оруулсан тэрбумтан Н.Түвшинбаяраар эмчилгээний бүх зардлыг төлүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавьсаар байгаа билээ.

Тэгвэл МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь нийтдээ 4,216,000,000.0 төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 1,900,000,000.0 төгрөгийн үнэ бүхий гурван газар, 1,490,000,000.0 төгрөгийн үнэ хүрэх үнэт эдлэл хэрэгсэлтэй байна.

Мөн туулах чадвар сайтай 170,000,000.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 1600 хонь, 300 адуу, 512 үхэр, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаатай бөгөөд түүний нийт хөрөнгөний хэмжээ ойролцоогоор 8.4 тэрбум байгаа аж.

8 тэрбумын хөрөнгөтэй Н.Түвшинбаяр аварга маань Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг даахаас гадна хэрвээ хөл дээрээ босоод авбал насаар нь халамжлахаа амласан гэнэ.

Shares

Холбоотой мэдээ