Урлагийнханаас илүү гавъяатай Б.Болдсайхан эмчид Хүний гавъяат эмч цол тэмдгийг нь өгөөсэй гэж олон түмэн хүсэж байна.

2021-05-27 30 0

Амьд сэрүүн дээр нь Б.Болдсайхан эмчид “Хүний гавъяат эмч” цол тэмдэг  өгөөч Ерөнхийлөгч өө. гэж цахим хэрэглэгч нийтэлжээ. үнэхээр энэ цагаа олсон санал гэж фэйсбүүк хэрэглэгчид дэмжиж байгаа илэрхийлжээ

 

Би Анагаахын их сургуульд долоон жил багшилсан. Мөн мэргэжлийн эмч нарт хичээл заадаг байсан. Би хичээл заасан хүн бүрээ миний шавь, би багш нь гэж хэлдэггүй. Намайг тэд Болдоо ч гэсэн болно, эмчээ ч гэсэн болно. Тэгэхээр намайг багшаа гэж бодсон хүмүүсийн тоо гарах байх. Би мэдэхгүй.-Чадварлаг эмч нарынхаа ур чадварыг өвлүүлэн үлдээх, сайн эмч бэлтгэх боломж бололцоо нь хэр байдаг юм бол?

-Энэ талаар би өдөр Анагаахын ухааны үндэсний их сургуулийн Эрдмийн сургалтын албаны дарга н.Амарсанаатай ярьж байсан юм. 10 жил сурч Анагаах төгсөнө. Дараа нь резидентийн дөрвөн жил, нарийн мэргэжил олгох хоёр жил гээд нийт 20 жил сурч төгслөө ч тэр хүн эмч биш. Зөвхөн эмч хийж болох бололцоогоо олж авсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл эмч хийх эрхээ л авч байна гэсэн үг. Тэгээд нарийн мэргэжлээр төгссөнөөс хойш хамгийн багадаа 10 жил ажиллаж, хэдэн арван мянган хүн үзэж, хагалгаа хийж байж эмч болоход дөхөж эхэлнэ.Зүрхний эмч бэлтгэх ч гэсэн тийм амар юм биш. Нэг талаар насан туршийн, нөгөө талаар хувь заяаных ч бай, тэр хүний амьдралаа зориулах гээд олон юмнаас шалтгаалдаг. Тэгээд Зүрхний эмч болно гэж чин сэтгэлээ зориулсан хүн л эмч болдог. Аль ч улсад зүрхний сайн эмч цөөхөн байдаг. Тийм ч байх ёстой. 70, 80-аад онд аавын бэлдсэн зүрхний мэс заслийн төрлүүдээр дагнасан олон арван эмч байсан. Зүрхний Д.Цэгээнжав, Ц.Даваацэрэн, Н.Баасанжав гээд сайн эмч нар бүгд л аавын гарын шавь нар. Миний хувьд ч гэсэн 20 гаруй жил намайг дагаж яваа хэдэн хүүхдүүд бий.-АНУ, Солонгос, Япон улсаас зүрхний мэс заслын эмч нар ирж хагалгаа хийдэг. Гэхдээ тэд тоног төхөөрөмжөө л авч ирдэг. Харин мэс заслыг Монгол эмч нар гардан хийдэг юм билээ.

Тэгэхээр монгол эмч нарын чадвар чансаа нэлээд өндөр байдаг юм шиг. Харин тоног төхөөрөмжийн дутагдалтай болоод хүнд хагалгааг хийж чадахгүй байна уу. Ер нь юунаас болоод Монголд хүнд хагалгааг хийхгүй байна вэ?-Энэ бол бүхэл бүтэн салбарын асуудал. Мэдээж хэрэг хамгийн чухал нь эмч. Эмчийн мэдлэг боловсрол, цалин хангамж, ажиллах орчин, хамтран ажиллах баг, мөн тоног төхөөрөмж нь ордог. Манай эмнэлгийн 70 эмч нэг баг болдог. Улсын клиникийн III эмнэлэг оношилгоо, шинжилгээ, лаботорийн 120 эмч, эмнэлгийн ажилтан нийлээд нэг баг болдог. Үүнд тоног төхөөрөмж нэг чухал хэсэг нь. Мэдээж сүүлийн үеийн, нарийн, өндөр чанартай тоног төхөөрөмж байх хэрэгтэй. Энэ бүхнээс гадна санхүүжилт чухал. Зүрхний хагалгаа хийхэд нэг удаагийн хиймэл зүрх, уушги, судаснууд, хавхлагууд хэрэглэдэг.  Эдгээр нь 1000-3000 долларын үнэтэй. Ингээд нэг хүнд хагалгаа хийхэд хамгийн багадаа 5000-6000 долларын хэрэгсэл хэрэглээд хаядаг гэсэн үг. Энэ зардлыг Эрүүл мэндийн даатгалаас төлдөггүй.Харин гаднынхан тусламжийн шугамаар үнэ төлбөргүй хийдэг болохоор манайхан хошуурдаг. Тэд хүн тус бүрт 10 мянган долларын хэрэгсэл гарган хагалгаа хийсэн байдаг. Түүнээс биш тэдгээр эмч нарын хийдэг бүх хагалгааг манай эмч нар хийж чаддаг. Солонгос, Япон эмч нарын хийдэг зүрхний төрлөхийн гажигтай, хэт их цоорхой нөхөх хагалгаа зэрэг бүгдийг нь л манай эмнэлэгт хийж байгаа.Харин эмчээс илүү манай салбарыг зөв бодлогоор, зөв санхүүжилтээр, иргэндээ эвтэйхэн байх даатгалын системээр хангаж өгөх нь чухал.

Холбоотой мэдээ