Мали эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ

2021-05-29 315 0
Shares

Мали улсын 25 настай иргэн Халима Сиссе мягмар гарагт есөн ихэр хүүхэд төрүүлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Эмч нар түүнийг долоон ураг тээж буйг хэт авиан оношилгоогоор тогтоогоод байсан боловч ийнхүү есөн ихэр хүүхэд төрүүлсэн байна. Х.Сиссе олон ихэр ураг тээж буй нь Баруун Африкийн Мали улсын иргэдийн төдийгүй эрх баригчдын анхаарлыг татжээ.

Ийнхүү эмч нар жирэмсэн эмэгтэйд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай хэмээн зөвлөсний дагуу эрх баригчид түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Марокко улс руу явуулсан байна. Амаржсан эх болон таван охин, дөрвөн хүүгийн биеийн байдал тогтвортой сайн байна гэж Эрүүл мэндийн сайд Фанта Сиби мэдээлжээ. Хүүхдүүдийг бүгдийг нь мэс заслын аргаар төрүүлжээ.

Shares

Холбоотой мэдээ