ГОК-н захирал Х.Бадамсүрэн 2,7 тэрбум төгрөгөөр мах, жимс, цай авч халагдах болзлоо хангалаа

2021-06-02 344 2

Эрдэнэт УБҮГ-н захирал Х.Бадамсүрэнд алтан тавилга, үнэтэй машин, элдэв тансаглалаа зогсоо. Дахин нэг л алдаа гаргавал ажлаас халах хатуу сануулга МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгөөд удаагүй байгаа. Тэгвэл дахин сенсаци дэгдлээ.

Хэвлэл мэдээллээр жигнэмэг 105 сая, задгай хар чавга 48 сая төгрөгөөр авах тендер зарласан тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, жигнэмэг худалдан авах тендерийн хугацаа дуусаж, өнгөрсөн 1-р сард худалдан авсан байв. Харин задгайгаар хар чавга авах тендер нь удахгүй хаагдах байсан юм. Тэгвэл энэ удаад нэг удаагийн жимстэй, хаан, хаантан, хатан, hyson berry vera, солонгос холимог самартай, ногоон, гурвалжин будаатай, зэрэг 60 орчим төрөлд хуваагдах олон янзын сав баглаа боодолтой цайг гэрээний дагуу үйлдвэрийн агуулахад авахаар төлөвлөгөө боловсруулсан байна. Үүнд зориулж 107.928.588 төгрөгийг төсөвлөж, тендер зарласан аж. Одоогоор тендерийн хугацаа дуусаж, бичиг баримтын төлөвт үр дүн гарсан гэх боловч тендерт оролцсон нэг Ранчо гэх компани нь хасагдсан байна.

Мөн 2.353.725.168 төгрөгөөр мах авах тендер зарлажээ. Тухайлбал, үхрийн мах 14.117.242.44 төгрөгөөр, хонины мах 5.580.714.67, тахианы мах 2.655.036.91 төгрөг, гайхан мах 676.364, малын дайвар бүтээгдэхүүн 507.893.65 төгрөгөөр худалдан авах төлөвлөгөө боловсруулсан байна. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар тус тендерт найман компани оролцож, хачирхалтай нь бүгд хасагджээ. Харин шилэн дансны мэдээлэлдээ Үр дүн гарсан гэж бичжээ. Ингэснээр тус үйлдвэрийн өндөр үнэтэй тендер зарлаж, авсан махыг ямар компани нийлүүлсэн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн алим, лийр, мандарин, киви, тарвас, ханборгоцой, жүрж зэрэг 26 нэр төрлийн жимс авахаар 265.783.875 сая төгрөг төсөвлөсөн байна. Тус тендерт “Ногоон өндрийн хишиг” ХХК, “Мон тех вольтаж” ХХК гэх хоёр компани оролцсон боловч мөн л хоёулаа хасагджээ.

Холбоотой мэдээ