Түвшинбаяр аварга тамгаа авч зугатснаас болж манай тамирчид өөрийн орны тугны дор зогсох боломжгүй боллоо

2021-06-02 557 1
Shares

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Тавдугаар сарын 28-ны өдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас түдгэлзүүлсэн. Учир нь Олон улсын олимпын хорооноос бидэнд Энэ асуудалд ямар ёс зүйн хариуцлага тооцож байгаа мөн хариуцлага тооцохгүй бол Олон улсын олимпын ёс зүйн хороогоор асуудлыг хэлэлцэх болно шүү гэх захидлыг удаа дараа ирүүлсэн. Үүний дагуу Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэвч энэ шийдвэр гарч байх хооронд Н.Түвшинбаяр Олон улсын олимпын хороо руу Би үүрэгт ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэх утга бүхий бичиг явуулчихаад тамгаа авч явсан байна.

Бид дотооддоо ярилцан Н.Түвшинбаяр аваргад шаардах хуудас мэдэгдлийн хамт өгсөн. Хэрэв тамгыг буцааж өгөхгүй бол хууль журмын дагуу тамгаа олж авна. Хэрэв тамганы асуудал шийдэгдэхгүй бол манай улсын тамирчид олимпын наадамд өөрсдийн туг, далбааг барьж зогсох боломжгүй болох юм. Тодруулбал цагаан тугны дор зогсох байдалд хүрч болзошгүй.

Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай: Тамирчдын комиссын даргын хувьд МҮОХ-д үүсээд байгаа энэ асуудалд сэтгэл эмзэглэж байна. Саяхан Засгийн газраас олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг дэмжиж сарын цалинг нь 1,5 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Гэтэл энэ цаг үетэй зэрэгцээд МҮОХ-ны ерөнхийлөгч ийм ёс зүйгүй асуудал үүсгэж байгаад үнэхээр эмзэглэж байна. Тамирчин хүн төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх гэж олимпод оролцдог. Энэ асуудлыг шийдэхгүй бол Монголын тамирчдыг олимпын цагаан тугийн дор оруулж болзошгүй учир байр сууриа илэрхийлж байна гэлээ.

Shares
  • Ноцтой гэмт хэргийн холбогдогч яллагдагчыг нүүр тал харж даалтанд гаргасан нөхөдөөр нь олуулах арга хэмжээ аваач

Холбоотой мэдээ