Гэpийн тycгaapлaлт зөрчсөн иргэдийг нийтэд мэдээлнэ

2021-06-02 124 0

Өнөөдөp Зaвxaн aймгийн шyypxaй штaб vvccэн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргаад байна.   Тухайлбал Улаанбаатар хотоос автобус болон онгоцоор ирэх иргэд вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14-өөс дээш хоносон байх шаардлагыг тавьж байна. Мөн Улаанбаатар хот болон бусад аймгаас вакцины бүрэн тунд хамрагдаагүй, зайлшгүй шаардлагатай тохиолдлоор ирэх иргэдийг зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр хүлээж авна. Ингэхдээ 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээний хариутай байна. Мөн аймгийн нийт иргэд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа дуустал Улаанбаатар хот болон бусад аймгаас зөвхөн өөрийн аймгийн харьяат иргэдээ хүлээн авна.

Завхан аймгаас зайлшгүй шаардлагатай тохиолдлоор Улаанбаатар хот болон бусад аймаг руу явсан иргэд буцаж ирэхдээ вакцины бүрэн тундаа хамрагдсанаас хойш 14 хоносон байх шаардлагатай. Харин Улиастай сумын ЗДТГ, Шуурхай штаб гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хатуу хяналт тавьж ажиллахаар боллоо. Цаашид тусгаарлалт зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлнэ гэдгийг дахин сануулж байна.

Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хориог сулруулсан байгаа. Тиймээс худалдаа үйлчилгээний төвүүд ковидын бүртгэлийн программыг ашиглаж байгаа эсэх, халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдүүлж буйд мэргэжлийн байгууллагууд тогтмол хяналт тавьж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь хязгаарлах хүртэлх арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Энэ хурлаас Тосонцэнгэл сумыг улбар шар, Их-Уул сумыг ”шар” түвшинд шилжүүлж, хөл хориог шат дараатай сулруулахаар тус тус шийдвэрлэлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. Ташрамд аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусний эсрэг дархлаа тогтолтын түвшнийг тодорхойлдог шинжилгээ хийж эхэлсэн тул иргэд сайн дураараа хамрагдах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ