Түцний эгчээ эргэсэн АНУ, Бат-Эрдэнэ даргыг одоо магтах уу, яах уу Монголчуудаа?

2021-06-03 1984 10

”Түцний эгчийг камертай хүмүүстэй дарамталлаа” гэж бөөрөлхүүлээд байсан хоёр маань үнэн хэрэгтээ Хүүхдийн хүнсний аюулгүй байдлын төлөө л ажилласан гэнэ. Тэд бөөний зөвхөн жижиглэн худалдаагаар ч бус бөөний төвүүдээр орсноо лайвдаагүй нь л алдаа болсон. Сошиалын давалгааг намжаах гэсэн үү ШӨХТГ-н дарга маань ТҮЦ-ний эгч дээрээ очиж цэцгийн баглаа барьжээ.

Дуучин АНУ буюу Уранхолбоо ч зөвхөн ШӨХТГ-н даргын ажил гэсэнгүй Эх-үрсийн баяраар хүүхдүүдэд бэлэг тарааж, номын дэлгүүрээр зочлон үнэн фэнүүддээ дууны цомгоо гарын үсэг зуран тараасан юм байна.

Аливаад эерэг талаас нь хандаж, зөвийг дэмжиж бурууг шүүмжлэх нь Ардчилсан нийгмийн үнэт зүйл гэж боддог. Тиймээс ажил хийсэн хүн алдаа оноо байж л таараа огт юу ч хийлгүй утас, компьютерний цаанаас хүмүүсийг шүүмжлээд шүлсээ үсчүүлээд суудаг бүхэл бүтэн арми бий болсныг энд бид харлаа, үзлээ, биширлээ, эмээлээ.

Төрийн байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэхийн тулд мэдээж олны танил, сошиалд хамгийн олон дагагчтай АНУ шиг хүмүүстэй хамтран Пи-Ар хийх нь буруу зүйл огт биш юм.

Гэвч иргэд хорио цээрийн дэглэмтэй, бухимдалтай, хоногийн хоолоо залгуулдаг жижиг худалдаа буюу ТҮЦ гэх мэт зүйл дээр маш болгоомжтой хандахгүй бол нийгэм маш эмзэг тэсэрч магадгүй байгаа гэдгийг эрхэм дарга Бат-эрдэнэ, дуучин АНУ нар маань хатуу ойлгосон байх гэж найдаж байна.

Харин ч эдгээр залуус өөрсдийнхөөрөө гүрийлгүй тунчиг хурдан хариу арга хэмжээ авч байгаа нь бусдад үлгэр дуурайлал болж буй бизээ.

 

  • Маш буруу зүйл хийсэн. Хүнсний бүтээгдэхүүнийг хэн дуртай нь шалгадаггүй юм. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүний мэргэжилтэй, хүнсний аюулгүй байдлыг судласан мэдлэгтэй байцаагч хүн шалгадаг. Мэргэжлийн хяналтын байцаагч нар дуртай нь очоод шалгадаггүй ш дээ. Зөвхөн хүнсний хяналтын байцаагч нар шалгадаг. Бат-Эрдэнэ дарга мэдэх л хүн дээ. МХЕГ-т дэд дарга хийж байсан шиг билээ. Хяналт шалгалтын талаар А ч үгүй нэг реклам хүүхэн олон м яриад зогсох нь ёстой тэнэг харагдсан шүү. Тэгээд ч ТҮЦ-ний эгч гэхгүй, Жижиглэн худалдаа эрхлэгч гэнэ. Ха явсан газраа наль халь хийж боловсролгүйгээ харуулах хэрэггүй.

  • Гэртээ хүүдүүдээ хараад п тэднийгээ сайхан хүн болгож хүмүүжүүлээд л сууж бай даа Тэр л чиний нийгэмд оруулах том хувь нэмэр дээ

  • Ажлаа мэддэггүй ШӨХТГ дарга Батэрдэнэ гээд худлаа попорсон нөхөр байна өмнөөс нь ичих шиг болох юм

Холбоотой мэдээ