Хүний олон хүнээ барих цаг дор буюу бөөрөлхүүлсэн Mrs.M

2021-06-03 159 0

Монголын рэппер бүсгүйчүүдийг өнгөлж яваа бүсгүйг Энхтуулын Тамир гэх бөгөөд тайзны нэр нь Mrs M. Тэрээр 2008 оноос эхлэн Unicorn амьд хөгжмийн хамтлагт бөмбөр, гитар тоглож хөгжмийн салбарт гараагаа эхлүүлж, Gentleman нэртэй анхныхаа цомгийг 2016 онд гаргасан юм.

Жүжигчин О.Энхтуулын залуу насыг эрхгүй санагдуулам тоомсог шиг том хэрнээ галбирлаг бие хаа, зүс царайг нь өвчиж төрсөн реппэр Mrs.M-ийн төрсөн аав нь “Алтан Дорнод Монгол”-ын хувьцаа эзэмшигч Т.Ариунболд. Тэрээр олноо Тордайн хэмээх овгоороо алдаршсан Ганболдын төрсөн ах билээ.

Одоогоос хэдэн сарын өмнө Mrs.M инстаграмийнхаа сторид Өмнөд Солонгосын ТХТ гэх хөвгүүдийн хамтлагийн нэг гишүүн Хуининг Кай-ын зургийг “Эрэгтэйчүүд ийм хөөрхөн байж болохгүй. Ямар ч эршүүд юм алга. Нөгөө юу муу нь байдын муу гэмээр л байна” хэмээн нийтэлчихэж. Харин үүнийг харсан солонгос дуучны Монгол дахь шүтэн бишрэгчид нь ихээхэн зэвүүцэж рэппер бүсгүйг эсэн бусаар хараахаас эхлээд нэлээд л юм болж өнгөрөв.

Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хуулиар хүртэл зүйлчлэгдсэн байтал хүсэл сонирхлоороо нэгдсэн групп нэрийн дор нэгдэгсэд өөрсдийнх нь эсрэг байр сууриа илэрхийлсэн хэмээн дургүйцсэн дургүйцлээ хүний олон хүнээ барьдгийн үлгэр болгож байгаа нь харамсалтай.

Харин Mrs.М энэ талаар ярилцлага өгөхдөө:

-Ердөө ч ийм сүртэй юм болно гэж бодоогүй. Эрэгтэй хэрнээ охидоос бас надаас илүү царайлаг байсан болохоор нь зүгээр л хошигнох аястай биччихсэн юм. Тэрнээс би бол хүнийг гадаад төрхөөр нь доромжлоод байхаар ёс суртахуунаа уландаа гишгэсэн хүн биш. Яг тэр мөчид л миний үгийг хүмүүс анхаарч сонсдог инфлюнсер болсон гэдэг байр сууриа тэндээс мэдэрсэн. Цаашид үг үйлдэлдээ хянамгай хандах хэрэгтэйгээ ойлгосон хэмээн тайлбарлажээ.

Уг нь рэппер бүсгүйн хувьд тун ч хэрсүү бодолтой нь буруу зам руу хальтрах гээд байгаа залуу сайхан охидыг биеэ зөв авч яваасай, хүнээс авч байгаа үнэтэй чамин зүйл, мөнгө төгрөг чинь угтаа юу ч биш зүгээр л хэрэглээ төдий зүйлс. Харин оронд нь чиний зориулж байгаа хайран сайхан бие сэтгэл юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй хэмээн өгүүлэх нь яах аргагүй л инфлюнсер хүний хэлэх ёстой үг байсан юм.

Ц.Маргад

Холбоотой мэдээ