Танилц, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

2021-06-09 561 0
Shares

Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий Сайд, МАН-ын дарга. 2016 оны 7-р сард хоёр дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10-р сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.

2020 оны 07 сарын 02-ны өдрийн УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүх-ийг дахин улираан Монгол Улсын Ерөнхий Сайдад 98.5 хувийн саналаар томилов. 2021 оны 01 сарын 21-ны өдөр МУ-ын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Монгол улсын түүхэнд анх удаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөн УИХ-ийн гишүүд энэхүү саналыг 95 хувийн саналаар огцруулав.

ТӨРСӨН ОГНОО:

1968 оны 6-р сарын 14

ТӨРСӨН ГАЗАР:

Улаанбаатар хот

ТӨГССӨН СУРГУУЛЬ БА БОЛОВСРОЛ:

1985 онд нийслэлийн 2-р сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр

1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч

2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий Сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга

ШАГНАЛ
Алтан гадас одон
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:
Англи, Орос

Тэрбээр энэ удаагийн сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдсөн билээ.

ГЭР БҮЛ:

 

У.Хүрэлсүхийн гэргийг Л.Болорцэцэг гэдэг. Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй.

У.Хүрэлсүхийн бага охиныг Х.Мандухай, том охиныг Х.Номундарь гэдэг. Том охин Х.Номундарийн хувьд МУИС-ийн хуульзүйн тэнхимд багшаар ажилладаг бөгөөд магистрийн зэрэгтэй.

Харин бага охин Х.Мандухай нь Герман улсад урлагийн чиглэлээр суралцдаг аж.

Shares

Холбоотой мэдээ