ОДОНГИЙН НАЙРАНД ОРОЛЦСОН 50 ХҮН КОВИДЫН ХАЛДВАР АВЧЭЭ

2021-06-13 973 4
Shares

 

Үхрийн сүүл дээр хутга гэдэг шиг зүйлийг Х.Баттулга хийх болов.
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусахаас өмнө төрийн цол, одон медалийг хэдэн мянгаар нь тарааж, салбар салбарын шилдгүүдийн энгэрт эхийн одонгоос эхлээд хөдөлмөрийн баатар хүртэлх бүхий л томоохон шагналууд гялалзах болов. Мань Ерөнхийлөгч энгийн нэгэн болохоосоо өмнөх сүүлийн сарын хугацаанд 40 орчим мянган иргэнд шагнал гардуулчихсан бөгөөд эдгээр эрхмүүдийн олонх өөрийнх нь тойрон хүрээлэгчид, ардчиллыг дэмжигчид гээд ар, өврийн хаалганыхан ч жин дараад байна.

Төрдөө ивээгдэж, түмэндээ хүндлэгдэнэ гэдэг мэдээжийн хэрэг сайн хэрэг. Гэвч цар тахлын тоо хэдэн мянгаар гарахад энэхүү шагналыг хавтгайруулсан явдал шууд утгаараа нөлөөлсөн байна. Тодруулбал хамгийн сүүлд одонгийн найраа хийсэн иргэн С-ийнд очсон 50 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 300 хүн ойрын хавьтагч болж, холбогдох арга хэмжээг авсан байна. Улмаар шагнал нэртэй шармал төмрөө тэврээд үхэх үү, шагнасан нэртэй экс Ерөнхийлөгчөө хараагаад өнгөрөх үү гэдэг дээрээ тулж, тун ч хүндхэн байгаа бололтой.

Хүн төрөлхтөнийг айлгаж буй цар тахлыг бусдад халдааж, халдвар хамгааллын дэглэмийг зөрчихийг бараг гэмт хэрэгт тооцвол таарна. Гэхдээ шагнал авсан иргэнээ буруутгах уу, шагнаж гайхуулсан Ерөнхийлөгчөө буруутгах уу гэдгийг бодох л асуудал.

Shares

Холбоотой мэдээ