О.Дөлгөөн эсрэг дүрд тоглосон нь өөрт нь ихэд таалагджээ

2021-06-14 436 0
Shares

Монголын гурав дахь Жульетта гэгдэх жүжигчин О.Дөлгөөн 2019 онд АНУ-ын Сан Францискод “Academy of Art University”-д жүжигчин, кино зохиолч мэргэжлээр магистер хамгаалжээ. Тэрээр өдгөө ‘Хувьсал’ продакшны долоо дахь уран бүтээлд тоглож байгаа гэнэ.

Тэрээр суралцаж байх хугацаандаа зуныхаа амралтаар ‘U film’ продакшны ‘Single ladies-3’, ‘Хувьсал’ продакшны ‘Тэнгэрээс буусан од’ кинонд тоглосон. Харин О.Дөлгөөн Америкт байхдаа богино хэмжээний кинонд эсрэг дүр бүтээсэндээ тун ч сэтгэл хангалуун байдаг аж. Үргэлж эерэг тэр тусмаа өхөөрдөм хөөрхөн дурлалт бүсгүйн дүрд тоглодог түүнд хоёрдогч хэл дээр, дээрээс нь эсрэг дүрд тоглосон нь их өвөрмөц сорилт байсан гэнэ.

О.Дөлгөөний талаарх хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл ‘Social room’ нэртэй подкаст хийж байгаа аж. Мөн тэрээр саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж буйгаа сошиал орчинд дэлгэсэн биш багагүй шүүмжлэлд өртөхийн сацуу олон мянган дагагчаа хүртэл алдсан билээ.

Ц.Маргад

Shares

Холбоотой мэдээ