Халдвар авсан үедээ хүүхдээ дагуулан зугаалдаг байсан хэсэг эмэгтэйчүүд ил боллоо

2021-06-18 4977 3
Shares

Коронавирусийн халдварын тоо яагаад гэнэт мянга даваад явчихсан юм бэ гээд олон хүн гайхан асууж байна. Тэгвэл энэ халдварыг тархааж байгаа үндсэн шалтгааны нэгийг танд дуулгая. Нялх болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд вирусын халдвар авсан үедээ гэрээсээ гарах, улмаар хүүхдүүддээ халдаах тохиолдол олноор бүртгэгдсэн байна. Тодруулбал, гэртээ эмчилгээ хийж байхдаа өдөр бүр 30 минут гарч салхинд алхдаг байсан нь тандалтаар илэрсэн 4 эмэгтэйн бодит жишээ байна. Тэд агаарт алхахад хөлрөөд их сайн гэж ойлгож ирсэн бөгөөд өвдөөд гэрээрээ эдгэсэн, халдвар авсан хүүхдүүдээ салхинд гаргаж цэцэрлэгт хүрээлэнд тоглуулдаг байжээ.

Ийнхүү 30-60 минутын хугацаанд олон нийтийн газраар зугаалж, орц, лифтээрээ дамжуулан халдварыг тархааж байсан байх магадлалтай бөгөөд хамгийн гол нь үүнийгээ огт эргэлзээгүйгээр олон нийтийн сүлжээнд илэрхийлж, хүний эрх, эрх чөлөө хэмээн даналзсан байна. Тэдний эрх дураараа аашилсан энэ үйлдлээс болж, өнөөдөр халдварын тоо 1000 давж, эдгээр шинэ тохиолдлуудын олонх хүүхэд багачууд байхад нөлөөлсөн байж болзошгүй юм.

 

Израилд амны хаалт зүүх журмыг дахин хэрэгжүүлж эхэлжээ
Израилын эрх баригчид коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан битүү орчинд амны хаалт заавал зүүх журмыг дахин хэрэгжүүлж эхэлжээ.

Уг журам баасан гарагт орон нутгийн цагаар 12:00 цагаас хэрэгжиж эхэлсэн байна. Амны хаалт зүүх шаардлага долоо хүртэлх насны хүүхдүүд, эмнэлгийн эсрэг заалттай хүмүүс, түүнчлэн бөглүү газар ганцаараа эсвэл байнга хамт ажилладаг хүмүүст хамаарахгүй. Мөн спортоор хичээллэх үедээ амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрчээ.

Израилын эрх баригчид амны хаалт зүүх журмыг зургаадугаар сарын 15-нд цуцалсан юм. Гэвч тус улсад коронавирусний халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэлжээ. Пүрэв гарагт “COVID-19”-ийн 227 шинэ тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сар гарснаас хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Сүүлийн өдрүүдэд илэрсэн шинэ тохиолдлуудын 70 хувь нь “дельта” хувилбараар халдварласан гэж үзэж байгаа аж.

Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Израилын эрх баригчид мөн вакцин хийлгэсэн жуулчдад хилээ нээхээ хойшлуулсан юм.

Израилд цар тахал дэгдсэнээс хойш халдварын нийт тохиолдлын тоо 840 мянга давж, 6400 хүн нас баржээ.

Shares
    • УОК халдвар хамгааллын дэглэм зөрчин, цар тахлыг тараасан хүмүүст хариуцлага тооцох хуулиараа зохих хариуцлагыг нь хүлээлгэж нийгэмд анхааруулга өгөх хэрэгтэй. Нэг хүний эрх, нийтийн эрх чөлөөг хязгаарлаж болохгүй ээ.

Холбоотой мэдээ