Үнэнтэй эвлэр дарга нараа. Бид Цар тахалд ялагдсан. Одоо ганц л гарц байна

2021-06-25 1640 2

Чиний намуухан ухаалаг яриа Монголчуудад хэрэггүй. Үнэнтэй эвлэр бид Цар тахалд ялагдсан. Одоо ганц л гарц байна. Дэлхийд эрүүл мэндийн сайн дурынхан буюу волюнтерүүд гэж мэдлэгтэй, хөрөнгөтэй, чадвартай мэргэжилтнүүд байдаг. Тусламж хүссэн газарт тэр очиж ажиллахад хэзээд бэлэн. Нэр хүнд, албан тушаалаа одоо мартацгаа. Хуралдаж байхад чинь л хүн эндчихлээ. Өдөр хэдэн арваараа нас барж байна. Анх нэг хүн мөнх бусыг үзлээ гэсэн мэдээ сонсоод Монголчууд бид пээ, паа болоод байсан одоо ”арван хоёр гэнээ” гээд хээвнэг сууж байх гэж.

Хамгийн эмгэнэлтэй нь хорвоод мэндлэх гээд гэдсэндээ бойжиж байсан үр эхийнхээ хамт нас барчихлаа. Монголчууд бид дасамтгай улс л даа. Эхэндээ дотооддоо алдаагүй цорын ганц орон. Мандтугай, уухай гээд л байцгаасан. Бүр Эрүүл мэндийн сайдыгаа төрийн ордонд Саран авхай гэж цоллож тэнэгтэцгээсэн. Худлаа гэхгүй л байх.

Бас дээр нь нэмж хэлэхэд Цар тахлаас өөр өвчин бас байдаг юм шүү дээ. Яаралтай эмчилгээ хийлгэх, Гемодезийн аппаратанд орох шаардлагатай өвчтнүүд яаж байгаа бол? Эрүүл мэндийн ажилтнууд одоо үнэхээр 75-аар бууж өглөө. Тэд хүн л юм хойно амрах хэрэгтэй. Тиймээс цаг алдалгүй гаднаас тусламж гуй. Энэ бол хамгийн зөв зам. Монголчууд нэрэлхүү улс л даа. Саяхан л бид чадаж байна. Вакцинжуулалтаараа Израил улсын дараа орлоо гээд сэвцгээгээд байсан одоо та нар юу гэх вэ? Мэддэггүйгээ, чадахгүй байгаагаа мэдэх бол уучлах асуудал үнэхээр хүч хүрэхгүйгээр эртнээс мэдээд үнэнтэй эвлэрээд дэлхийгээс тусламж гуй. Цөөхөн Монголчууд нас бараад дуусах түгшүүрийн харанга аль хэдийн дуугараад эхэлчихсэн дарга нараа.

  • Хатуу хөл хорио тогтоохгүй,байгууллага аж ахуйн нэгчүүдийн үйл ажиллагааг зогсоохгүйн төлөө эцэсээ хүртэл тэмцэнэ гэж хашгачаад хөл хориог цуцлаж улмаар бүрэн хяналтанд байсан  өвчнийг улс даяар тарааж олон зуун хүний аминд хүрсэн хэдэн сагсуу юмнууд цаашид улс орныг ингэж туйлдуулсаар л байх хэрэг үү?хэдхэн сард 480 гаруй хүн үхлээ энэ бага тоо юу?

    • “Хөл хориогоо цуцал, ямар ч үр дүнгүй… энэ чинь хөл хорио биш байна…” бла бла гэсээр байгаад сулруулуулсан нөхөд өчигдөр талбай дээр NoNaadam гэчихсэн л тууж явна лээ… иргэд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй байна аа… төр чадлаараа ажиллаж, зүсэн зүйлийн иргэдийн хүсэлт шаардлага тэмцлийн дундуур аль аль талд нь шийдэх гэж үйлээ л үзэж байна…

Холбоотой мэдээ