Дутарте: Вакцинаа хийлгэхгүй бол шо.ронд ор эсвэл гахайн тариа хийнэ

2021-06-25 286 0
Shares

Филиппиний ерөнхийлөгч Р.Дутарте жинхэнэ шийдмэг удирдагч гэдгээ дэлхийд харууллаа. Өмнө нь ман.сууруулах бодис хэрэглэж буй хүнийг газар дээр нь буу.дах зарлиг гаргаж байсан бол энэ удаад бас л сенсаци тарихаар мэдэгдэл хийжээ. Манайхан элдэв зөвлөмж, 11 цагийн мэдээгээ хийж мунгинаж байхад тэнд хатуу дүрэм гаргаж хүн амаа аюулт өвчнөөс хамгаалж эхэллээ. Хурал ихэдвэл ажил мууддаг, хуушуур ихэдвэл мах мууддаг гэдгийн үлгэр манайд л байна.

Монгол улс цар тахлаа аль хэдийнээ тавиад туучихлаа. Цаг алдалгүй вакцин хийлгэхгүй зугатсан нөхдүүдийн нэрсийг хороо хариуцсан ажилтнуудаас гаргуулж тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ нь бусдыгаа эрсдэлд оруулж буй хэрэг гэдгээ зарим иргэд ойлгохгүй байгаагаас цар тахлын тархалт эрс ихэссэн. Монголын хууль гурав хоногт гэдэг шиг хорио цээр тавигдангуут л уяанаасаа алдуурсан нохой шиг ийш тийш зугаалаад, бэлчээд эхэлдэг нь бидний маш том асуудал.

Филлипий ерөнхийлөгч хэрэв вакцинаа хийлгээгүй бол гахайнд тарьдаг тариаг тарих болно хэмээн мэдэгдсэн нь жинхэнэ сенсаци болоод байна.

Shares

Холбоотой мэдээ