ЗГХЭГ-н дарга Ц.Нямдорж: Оюун-Эрдэнэ жижүүрээс МАН-ын дарга болтлоо зүтгэлээ. Зоригтой залуу шүү

2021-06-27 488 0

Монгол ардын намын даргаар генсек Д.Амарбаясгалан хүчтэй яригдаж байсан ч тэд тохиролцоонд хүрсэн бололтой намын бага хурлаар 100 хувийн саналаар МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Энэ нь МАН-ын дотоод зөрчил харьцангуй намжиж нэгэн гарт зангидагджээ гэж харахаар байгаа юм. Амарбаясгалангын хувьд өөрийн хүмүүсээ албан тушаалд томилохоор тохироо хийж нэрээ татсан гэсэн бор шувуу нисч эхэлжээ.

МАН-ын бага хурлын завсарлагаанаар ЗГХЭГ-н дарга Ц.Нямдоржоос МАН-н даргын сунгааны талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад тэрээр. Ер нь дүрмээрээ л явна. Ерөнхий сайд автоматаар МАН-н дарга болох ёстой. Тиймээс Оюун-Эрдэнэ болох нь зүйн хэрэг.

Манай намд нэгэн шинэ үе гарч ирж байна. Энэ нь үе үеэрээ байдгын сонгодог жишээ юм. Ерөнхий сайдын хувьд сургуулийн жижүүрээс Ерөнхий сайд руу зүтгэсэн зоригтой залуу. Цочмог зүйл түүнээс гарч ирэх нь хэвийн үзэгдэл. Тиймээс бид ойр ажиллаж хазаарлаж ажиллаж байна гэж ярьлаа.

Л.Оюун-Эрдэнийн намтарыг хүргэе:

Төгссөн сургууль, мэргэжил:

· 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч

· 2005 онд Австралийн Мельбурний их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

· 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

· 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр

· 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач

· 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

Ажилласан байдал:

· 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

· 2002 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч

· 2006 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Улаанбаатарын бүсийн захирал

· 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

· 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

· 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Холбоотой мэдээ