Японы 450 эмч вакцин хийлгэхийг эсэргүүцжээ

2021-06-28 740 0

Японы 450 эмч нийлж эсэргүүцлийн бичиг үйлдээд Эрүүл мэндийн яамандаа өгчээ. Дэлхийд технологийн хөгжлөөрөө толгой цохьдог тус орны эрдэмтэд юуны учир ингэж эсэргүүцэв гэдэг маш ноцтой асуудал юм. Цар тахлыг зарим нэг эрдэмтэд зориуд лабораторийн орчинд гаргаж авсан гэж анхааруулсан байдаг. Энэ нь дэлхий нийтийн хүн амын эсрэг хийж буй Геноцед буюу ХЭТ ӨСӨЛТИЙГ СААРУУЛАХ АЖИЛЛАГАА гэж асар олон орон эсэргүүцэж байгааг тоохгүй өнгөрөх асуудал ч бас биш юм.

Ер нь дэлхийн технологи өндөр хөгжсөн улсын эрүүл мэндийн чиглэлийн томоохон корпорациуд вакцин гаргаж авахаар уралдацгаадаг нь хэдэн зуун тэрбум ам.долларын ашиг харагдаж байгаа учир хамаг хүчээ, хөрөнгөө зориулдаг нь гайхаад байх зүйл биш. Тэгэхээр вакцинийг дагаж дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын дунд технологийн далд өрсөлдөөн яваад байгаа нь илт харагдаад эхэллээ. Нэг нэгнийхээ гаргасан вакцинийг үгүйсгэх нь энэ далд технологийн дайны илрэл гэж харж болно.

Эхнээсээ Японы эрдэмтэд вакцинийг иргэдэд тарихыг эсэргүүцээд эхэллээ. Энэ эсэргүүцлийн цаана маш том асуудал байж болох юм. Ямартай ч эрдэмтдийн судалгааны талаар цаашид мэдээлэх болно.

ШУУРХАЙ МЭДЭЭ:

Коронавируст халдварын 2432 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2432 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 109 694 болж байна. Шинэ тохиолдлуудын 2428 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах 3, зөөвөрлөгдсөн 1 байна. Халдварын 1519 нь Улаанбаатар хотод, 909 нь орон нутагт батлагджээ.

Түүнчлэн “КОВИД-19”-ийн нэн хүнд хэлбэрээр 13 хүн өчигдөр нас барснаар нийт 518 хүн эндээд байна. Харин өчигдөр 586 хүн эмнэлгээс, гэрийн хяналтаас 621 хүн гарснаар нийт 69 958 эдгэрчээ.

Одоогоор коронавируст халдвартай нийт 14 138 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 241 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 1095 нь хүнд, 3352 нь хүндэвтэр, 9450 нь хөнгөн гэж оношлогджээ. Өнөөдрийн байдлаар 25 052 иргэн хөнгөн оноштойгоор гэртээ эмчлүүлж байна.

Ташрамд дурдахад, энэ долоо хоногт 16 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс иргэдийг олон хүн цугласан газраар явахгүй байх, амны хаалтаа зүүж, гараа ариутган халдвар хамгааллын дэглэмээ сахихыг ЭМЯ-наас анхааруулав. Мөн сүүлийн 7 хоногт хүүхэд, жирэмсэн эмэгтэй халдвар авах нь нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 575 жирэмсэн эмэгтэй, 2454 хүүхэд байгаа аж.

 

Холбоотой мэдээ