
“Өвөл болохоор хүйтэн болдог”гэж чуулганы танхимд хэлснээсээ хойш цахим орчинд “шоолуулж” сүүлийн үед шударга ёс гэх үгийг “шодоргос” гэж хэлтгий хэлснээс болж мөн л хоч зүүгээд байна. Түүний хэл авиаг шоолох гэсэнгүй олны анхааралд өртөөд байгаагийнх нь хувьд хэн бэ? гэдгийг танилцуулж байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1977 онд
8 жилийн дунд сургууль
1981 онд
Барилгын техникум, Геодезийн техникч
1989 онд
Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач
1999 онд
Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежер
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1981-1986 онд
Улсын геодези, зураг зүйн газар техникч
1981-1991 онд
Улсын геодези, зураг зүйн газарт ХЗЭ-ийн хорооны дарга
1995-1997 онд
“Багана” ХХК-ийн гүйцэтгэх захирал
1997-2015 онд
“Ачлал трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2004-2015 онд
“Ачлал сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2016 онд
“Ачлал групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2015-2016 онд
“Ачлал эхлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2016 онд
“Ачлал жаргалан” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2016 онд
“Ачлал оранж” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2015 онд
“Ачлал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн.
Мөн тэрээр Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнуулж байжээ. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг буюу хууль санаачлах, батлуулах ажил эрхлэх учиртай. Одоогоор бие даасан хоёр хуулин дээр ажилласан. Энэ нь Монгол улсын Ерөнхий Сайдыг огцруулах тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль юм. Харин хоёр тогтоолын төсөл буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухайСтатистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хоёрыг батлуулжээ. Мөн Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажилласан байна
0 cэтгэгдэлтэй