Гадны бүтээлд оролцож дотоод түүхээ гутаадаг зам цааш үргэлжилчих вий дээ

2021-06-29 1233 0
Shares

“Чан-Ан дахь урт өдөр” хятадын түүхэн кинонд манай жүжигчин С.Ариунбямба тоглож байна. 48 ангитай энэхүү цуврал зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хятададын зах зээлд цацагдаж эхэлсэн байна.

Paw студийн бүтээл, найруулагч Cao Dun-ы ажилласан цуврал киног зохиолч Мa Boyong-ийн “The Longest Day in Changan” түүхэн романаас сэдэвчлэн бүтээжээ. Цувралд 618-907 оны хооронд оршин тогтнож байсан Тан гүрний нийслэл Чанган хот дахь халдлагыг зогсоож буй талаар гардаг аж. Бүтээлийн Монгол талын дүрд монгол хүн тоглосноос гадна түрэг хүний дүрд мөн түрэг гаралтай жүжигчдийг тоглуулснаар илүү бодитой, үзэгчдийг тухайн цаг үед аваачсан мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж найруулагчид, уран бүтээлчид үзжээ. Чанган нь 700-аад оны үед дэлхийн хамгийн том хотод тооцогддог байжээ.

Ийнхүү монгол жүжигчид гадны бүтээлүүдэд дүрээ мөнхөлж, хилийн дээс алхдаг болсон нь дэвшил боловч тоглосон дүрээрээ эх орон, ард түмэн, түүхээ гутааж, жул харагдуулах явдал байдгийг маргтаж болохгүй.

Тухайлбал УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд Украйн, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглосон. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд “Die Hard 2”, “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нараас гадна Монголын жүжигчин Ц.Цэрэнболд тоглосон юм. “Kinorob Cinema Day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран бүтээсэн адал явдалт киноны үйл явдал 1241 онд өрнөх аж. Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг хүйс тэмтэрнэ. Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллах шөнө нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Эзэн хаан ихэд хилэгнэж тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэж мөнөөх монголын туниа муутайхан хааныг ядах ямгүй ялан дийлдэг.

Уг кино дэлгэцнээ гарсан даруйдаа монголчууд бол зүгээр нэг уулын омогт хүйс тэмтрүүлэх төдий ядруухан хүмүүс байсан төдийгүй хаанаасаа эхлээд ханхүү нь хүртэл зэрлэг балмад төдийгүй дур хүслээ тогтоон барьж дийлэхгүй зэрлэг хүмүүс байжээ хэмээн Цэрэнболд ба бусдын дүрээр илэрхийлдэг. Тэгвэл энэ удаа дэлгэцнээ гарах “Чан-Ан дахь урт өдөр” кино эрт үеийн монголчуудыг хэрхэн харуулах нь мөн анхаарал татаж байна. Шуудхан хэлбэл Ц.Цэрэнболдын араас С.Ариунбямба орж үүх түүхээ гутааж, өвөг дээдсээ дордуулчих вий дээ

Shares

Холбоотой мэдээ