Наадмаар нийтдээ 9 хоног амрахаар шийдвэрлэв

2021-06-29 575 0
Shares

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.

Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ.

“Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд ес хоног амарна гэсэн үг. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд байна.

2021 оны бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна.

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна.

Түүнчлэн 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох бөгөөд хууль заасанчлан сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх юм.

Мөн тус хуулийн 8.2-т сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заажээ.

Нэгдүгээр сарын 01 – Шинэ жил

Хоёрдугаар сарын 12, 13, 14 – Сар шинийн баяр

Гуравдугаар сарын 08 – Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Тавдугаар сарын 26 – Бурхан багшийн их дүйчин өдөр

Зургаадугаар сарын 01 – Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр – Ерөнхийлөгчийн сонгууль – 2021

Долдугаар сарын 11, 12, 13, 14, 15 – Үндэсний их баяр наадам

Арваннэгдүгээр сарын 05 – Их эзэн Чингис хааны өдөр

Арваннэгдүгээр сарын 26 – Бүгд найрамдах улс тунхагласан өдөр

Арванхоёрдугаар сарын 29 – Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

Shares

Холбоотой мэдээ