У.Хүрэлсүх тангараг өргөх үеэрээ огт инээмсэглээгүй нь асар том буруу үйлдэл хийсэндээ айсан түгшсэн, гэмшсэний шинж тэмдэг гэнэ

2021-06-30 1206 2
Shares

Монгол улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөх ёслол дээр тэдний хоорондох харьцаа ямар түвшинд байгааг хэн ч гадарлаагүй. Тэр цаг үед Х.Баттулга ерөнхийлөгчтэй У.Хүрэлсүх огт харц тулгараагүй. Тэд биений хэлэмжийн хувьд ямар үйлдэл хийснийг сэтгэл судлаачид хэлж байна.

Биеийн хэлэмж нь далд ухамсрын түвшинд хүн оюун ухаанаараа өөрийгөө бэлдсэн байж болох ч биеийн хөдөлгөөн бол шууд бүхнийг хэлдэг. Хэдий У.Хүрэлсүх, Х.Баттулга нар хоорондоо ярилцаагүй боловч тэдний хоорондын харилцаа ямар түвшинд байна, өөртөө итгэлтэй байдал ямар байна вэ?, эрх мэдлийн зөрчилтэй байдал ямар түвшинд байна вэ гэдэг нь биеийн хэлэмжээс шууд харагддаг. Сэтгэл судлаач Я.Батхүүгийн хувьд доорх дүгнэлтийг хийжээ.

У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын бичлэгийг анхааралтай ажиглах юм бол тэд аль болох харц тулгарахгүй бие биенээсээ харцаа зугатаалгаад өөр өөр тийш хараад байгаа нь БУРУУ ЗҮЙЛ ХИЙСЭН ХҮНИЙ хийдэг үйлдэл.

Бас энэ хоёр хүний байгаа байдлыг харахаар аль алиндаа хүндлэлгүй, үл тоосон байдлаар хандаж байсан. Хоорондын харилцаа асар муу түвшинд байгаа нь шууд харагдсан. Нэг ширээнд зэрэгцээд суусан ч шууд чанх урагшаа хараад суух жишээтэй. Нэг нэг рүүгээ огт харж инээмсгэлэхгүй байсан.

Өмнөх 4 дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгад төрийн тэргүүний албаа өгөхдөө хүндэтгэл үзүүлээд гарыг нь бариад дээш өргөж байсныг сануулах нь зөв байх. Тэдний хоорондох харилцаа хүндрэлтэй байсан ч улс орны улс төрийн өндөр албан тушаалтнууд эв түнжинтэй байж ард түмэндээ сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстойг Ц.Элбэгдорж ухамсарлахын дээдээр ухамсарлаж тийм үйлдэл хийсэн нь маш мэдрэмжтэй улс төрч гэдгээ харуулсан явдал байв.

Х.Баттулга ерөнхийлөгчийн хувьд биеийн хэлэмжээрээ У.Хүрэлсүх рүү байн байн хараад байсан нь өөртөө ямар нэгэн нууц байхгүй, өөртөө итгэлтэй байгааг илэрхийлдэг. Харин У.Хүрэлсүх яг харц тулгарангуутаа дальдчаад өөр тийшээ хараагаа шилжүүлээд байсан. Бүхэлдээ энэ ёслолын үеэр У.Хүрэлсүх нүүрний баясгалантай байсан нэг ч хором байгаагүй нь маш онцгүй сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Улсын их хурлын дарга Г.Занданшатарын хувьд маш их сандралтай байсан. Ямар сайндаа л ‘’Халтмаагийн Хүрэлсүх’’ гэж зарлах вэ дээ.

Дүгнээд хэлэхэд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр аль ч тал нь сэтгэл дундуур, ямар нэгэн байдалд айж түгшсэн, огт төвлөрөхгүй байсан. Асар том буруутай байгаагаа мэдэрч байгаа тохиолдолд хүний биеийн хэлэмж нь бүгдийг ингээд илэрхийлчихдэг. Эсвэл хэт их хөөрсөн хөөрөлдөө шоконд орсон, хяналтаа алдсан байх магадлалтай аж.

Shares
  • Ард түмэн бас ер баярласан шинжгүй нэг л дүнсгэр айдастай үл тоосон байдалтай байсан. Тэр ёслол дээр нь байсан хүмүүс ч хүндэтгэл үзүүлсэн шинжгүй, тамхий татсан цаг нөцөөсөн залхсан байдалтай, тэр хөтөлж байгаа хүн нь ч төөрч будилсан буруу зөрүү дуудсан холион бантан болгосон нөхөр харагдсан. Ер нь нэг цаанаа л ёозгүй. Манай ямар гээч нөхрийг сонгочихов доо, сонгогдчихов уу.

Холбоотой мэдээ