Ч.УНДРАМ: Элсэлтийн шалгалтыг жилд 3-4 удаа авдаг болгоно

2021-06-30 314 0
Shares

УИХ-ын нэгдсэн чуулганы /2021.06.29/-ийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ ЭЕШ-ыг жилд 3-4 удаа авдаг болгох хэрэгтэй гэсэн санал дэвшүүллээ.

Тэрбээр хэлэхдээ, “Хүүхдүүд өөрсдийгөө маш сайн бэлдээд Их сургуульд элсэн ордог боломжтой болгох шаардлагатай. Элсэлтийн асуудал дээр жендэрийн асуудлыг мөн оруулах хэрэгтэй. Учир нь зарим мэргэжлийг охидууд, заримыг нь хөвгүүд ихэвчлэн сонгох тохиолдол маш их байдаг. Мөн МУ-ын бага хүн амтай, том газар нутагтай шинж чанарыг тусгаад 21 аймгаас зарим мэргэжилд нэг нэг хүнийг заавал аваад, эргээд аймагтаа очиж ажилладаг системийг оруулах ёстой.

 

Зарим аймаг сумдад эмч олддоггүй гэх мэт асуудлууд байдаг учраас элсэлтийн бодлогыг өөрсдийнхөө нөхцөл байдалд тохируулах шаардлагатай байна” гэлээ.

Shares

Холбоотой мэдээ