Х.ОЮУНТУЯА: 2020 оны улсын наадмаар 9 хүүхэд унаж, бэртээд маш сайхан болсон

2021-07-01 707 3
Shares

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХҮҮХЭД ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Х.ОДОНТУЯА ГЭХ ЭМЭГТЭЙ ИНГЭЖ ЯРИВ.

Стандартчиллын Үндэсний Зөвлөл “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2011 заавал мөрдөх стандартыг 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан. Тогтоолд уг стандартыг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан.

Энэхүү стандартаар хурдан морь унаач хүүхдийн уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх малгай, нүдний шил, цээживч, өвдгөвч, тохойвч, гутал, эмээл, хазаар, ташуурт тавих шаардлагыг тогтоосон.

Үндэсний их баяр наадам ойртож байгаа, аймаг орон нутагт төрөл бүрийн баяр наадмаар зохиодог хурдан морины уралдааны үед уннач хүүхэд ямар хувцас өмсч, морины ямар хэрэглэл хэрэглэх талаарх дээрх стандартыг баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд, хамгаалалтын хувцас, хэрэглэл худалдан борлуулах аж ахуйн нэгж байгууллага, уяачид, морь унаач хүүхэд өөрөө болон түүний эцэг, эх, ар гэр, хяналтын байгууллагынхан сайн мэдэж хэн хэндээ шаардлага тавьж байх нь ирээдүй хойч үеийн хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх стандарт болсон.

Стандартчилал, хэмжил зүйн газраас үндэсний стандартын талаарх мэдээллийг нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх зорилгоор www.estandard.mn, www.•estandard.gov.mn,
www.masm.gov.mn цахим хуудсанд байршуулан, заавал үнэ төлбөргүй бүрэн эхээр нь хүссэн хүн бүр танилцах, судлах боломжийг бүрдүүлсэн гэдэг.

Монгол Улсын Засгийн газар хэдэн уяач баячуудын эрхэнд орж, өвлийн морин уралдааныг хориглож чадаагүй шийдвэр НҮБ-ын хоригтой тулчхаад байгаа юм. Ингэснээр Европын холбооны хар жагсаалттай адил улсын эдийн засгийн аль нэг хөшүүрэгт хориг тавих нөхцөл бүрдэнэ гэдгийг хүний эрхийн байгууллага хэлж байна.

Монгол Улсын Засгийн газар хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргахдаа өвлийн гэдэг үгийг авч хаяж иргэдийг дөнгөсөн ч олон улсыг мэхэлж чадсангүй. Тодорхой хэлбэл, өвлийн хүйтэнд морь уралддагаараа уралдана, хүүхэд унадгаараа унана.

Засгийн газар иргэдийг тайвшруулах гэж унаач хүүхдийг 12 нас гэж зааглаж өгсөн ч 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж Үндсэн хуульд заасныг бүгд мэднэ. Зүйрлэвэл, Монголын төр засаг энэ байдлаараа 12-оос дээш насны хүүхэд хүчирхийлэлд өртвөл, хүчиндүүлбэл тооцохгүй гэдэгтэй утга нэг юм.

Хүүхдийн эрхийн асуудалд маш том хаалт болж, уяачдад зугаа цэнгэлийн үүдийг нээсэн өвлийн морин уралдааныг хориглосноор хэн хохирох вэ, хэн хожих вэ гэж. Цаашлаад эдийн засгийн хувьд ямар алдагдал хүлээх вэ гэдэг чухал. Өвлийн морин уралдааныг хориглочихвол хэн ч хохирохгүй. Хэдэн уяач баячууд л зугаагаа гаргаж чадахгүй болно биз. Энэ цэнгэлийг дэмжихдээ Шадар сайд Ө.Энхтүвшин “Өвөл, хаврын морин уралдааныг шууд хорих боломжгүй.

Учир нь Монголын морин спорт, уяачдын холбооноос бүс, аймаг, сумдад хурдан морины уралдаан явуулахдаа тодорхой зохион байгуулалтай ажил хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн учраас цаг агаар харж байгаад дулаан өдрүүдэд хурдан морины уралдаанаа зохион байгуулахыг нь зөвшөөрсөн. Эхний ээлжинд хүйтний улиралд бага насны хүүхэд бус 12-оос дээш насны хүүхэд морь унах шийдвэр гаргалаа” гэсэн.

Мөн Шадар сайдын уулзалтад оролцсон хүний эрхийг хамгаалагчдад “Та нар 40 мянган уяачийн бүтэн жилийн хөдөлмөр 500 хүн цалинжуулж байгааг үгүй хийх гэж байна” гэсэн гэх. Ингэж уяачдыг хамгаалан байж хүүхдүүдийг бэртээж, амь насанд нь хүртэл аюул учруулж, олон улсад нэр хүндээ шившигтэй хутгах эрх ашиг хэнд байна вэ. Өнгөрсөн жил Дүнжингарав уралдааныг нууцаар шахуу зохион байгуулсан. Өвлийн уралдааны үеэр бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн зовлон шаналал одоо ч дуусаагүй байна.

Насаараа тахир дутуу болчхоод харамсаж халаглаж суугаа хүүхдүүд цөөнгүй бий. Тэд баячуудын зугаа цэнгэлээс болоод хэдэн төгрөгийн төлөөсөнд амьдралаа бүхэлд нь өгчхөөд байгаа юм.

НҮБ Монгол Улсын Засгийн газраас унаач хүүхдүүдийн амь насны хариуцлагыг нэхсэн зөвлөмжийг өнгөрсөн оны зургаадугаар сард ирүүлсэн. Гэвч хагас жил гаруй Ерөнхий сайд эсвэл ЗГХЭГ-ын дарга, аль нэг албан тушаалтны шүүгээнд хав дарагдсаар өнөөг хүрч байна. Үр дүн нь унаач хүүхдийн насыг 12 болгосон гэх ганц өгүүлбэрээр хаацайлсан өвлийн морин уралдааныг зөвшөөрсөн шийдвэр.

НҮБ-ын зөвлөмжийн талаар Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгч Э.Цолмон “Хүүхдийн эрхийн хорооны зөвлөмж хүүхдийн эрхийг хангах чиглэлээр Засгийн газрын ирэх таван жилд хийх ажлын хүрээг томьёолж өгсөн байдаг. Боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудлаар ямар зүйл хэрэгжүүлэхийг тусгадаг.

Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах гэрээ конвенцийг зөрчсөн. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос хүүхдийн амь нас хохироосон этгээдтэй хариуцлага тооцохыг НҮБ-аас зөвлөсөн. Төрд ажиллаж байгаа хүмүүс хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байна. Тухайлбал, УИХ болон Засгийн газар ажиллаж байгаа хүмүүс хурдан Морины сургагч, уяач түүнчлэн эмийн үйлдвэр, архи дарсны үйлдвэр эрхэлдэг хүмүүс хүүхдийн эрхийг хангахад ашиг сонирхлын зөрчил саад болж байна гэдгийг хатуу тэмдэглэсэн” гэлээ.

Shares
  • Ийм чухал албан дээр ийм амьтан орон тоо бөглөөд сууж байхлаар мөн хэцүүяа,тэгээд бас амаа хамхиад суухгүй ангалзахыг нь яанаа,согтуу юм уу?солиотой хүний амнаас л ийм үг гарандаа?хариуцах дээд шатны нь дарга энүүнийг энэ тэнэглэлийн нь төлөө зайлуулах байгаа ХАРЦГААЯ

Холбоотой мэдээ