Eruul.gerege.mn систем ажиллахгүй болж шинжилгээ өгөх ажил зогссон хариуцлагыг хэн үүрэх вэ?

2021-07-01 293 0
Shares

eruul.gerege.mn систем ашиглалтын төлбөрөө төлөөгүйн улмаас үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал: Уг систем ХӨСҮТ болон ОБЕГ-тай хамтран ажилладаг бөгөөд уг системээр дамжуулж иргэд шинжилгээ өгөх цаг авах болон шинжилгээний хариугаа авдаг. Гэвч тус системийг ашигласан төлбөрийг сүүлийн гурван сарын турш төлөөгүй учир өнөөдрөө 2021/07/01-ны өдөр хаасан мэдэгдэл гаргажээ.

Тус системийн үйл ажиллагаа зоссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй, шинжилгээ өгөхөөр очсон иргэдийг буцааж байгаа юм байна. ЭМЯ-ний мэдээлснээр eruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор өнөөдөр эдгэсэн болон хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог нийтэд мэдээлэх боломжгүй болсонд хүлцэл өчье гэжээ. Үүнээс харахад МУ-н засаг төр нэг хувийн компанид программ ашигласныхаа төлбөрийг ч төлж чадахгүй дээрээ тулж ядарч, доройтсон гэж харагдахаар байна.

Аль эсвэл тус системийн ашиглалтын төлбөрийг хэн нэгэн хурган дарга туучихсныг УОК, НОК-н удирдлагууд мэдээгүй систем ажиллагаагүй болсон нь ямар учиртайг ойлгоогүй яваа байж ч мэдэх юм. Ямартай ч өдөрт цар тахлын халдвар хэдэн мянгаараа нэмэгдэж ард түмнийг чирэгдүүлж, улсын ажлыг гацаасан албан тушаалтантай хатуу хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна.

Shares

Холбоотой мэдээ