Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар: Наадам хийвэл халдвар нэмэгдэх учир нээлтийг найруулахаас татгалзсан

2021-07-01 289 0
Shares

Төрийн соёрхолт найруулагч Намнангийн Наранбаатар АХ-ын 100 жилийн ойд зориулсан наадмыг найруулахаас татгалзсан байна. Тэрээр цар тахалтай үед наадам хийх нь халдвар нэмэгдэнэ гэж үзсэн байна.

НААДАМ ХИЙХ 10 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 625 ШИРХЭГ АМЬСГАЛЫН АППАРАТ АВАХ БОЛОМЖТОЙ

Үзэгчгүй наадамд зарцуулах 10 тэрбумыг арай бодитой зүйлд хөрөнгө оруулмаар байна. Ковидын цар тахлын улмаас халдвар авсан иргэдийн тоо хоёр мянга давж, хорвоог орхигсдын шарил өдөрт арав гаруйгаар нэмэгддэг боллоо. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, эмч бараадаж чадахгүй эндсэн тохиолдлууд ар араасаа бүртгэгдсээр. Энд тэндгүй ор дэлгэж байгаа ч өвдөөд очсон иргэдээ аврах багаж хэрэгсэл, эмч мэргэжилтнүүд нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Эрчимт эмчилгээний тасагт байтугай энгийн өрөөнд ч орж чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүмүүсийг амьдруулах боломж нь амьсгалын аппарат байсныг статистик мэдээллүүд бэлхнээ харуулаад байна. Иймд наадам хийх 10 тэрбумаараа амьсгалын аппарат авч цөөхөн ард түмнийхээ амийг аваръя.

Хүн амьсгалж чадахгүйгээр нэг хором ч байхад хэцүү. Амьсгалын зам хаагдсан, өөрөө амьсгалахад хүндрэлтэй өвчтөнүүдэд амьсгалын аппарат л аминд нь ордог. Ийм аппарат нь амьсгал дэмжих, зохиомол амьсгалыг гаргаж хүчээр амьсгалуулах зэрэг маш олон үүргийг гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар манай улсад 900 орчим амьсгалын аппарат эмнэлгүүдэд байдаг гэсэн тоо бий. Дийлэнх нь насжилт удаантай. Номондоо амьсгалын аппаратны ажиллах хугацаа таван жил байдаг аж. Гэтэл манайд арав гаруй жил ажилласан аппаратуудаа ашигласаар л, тоолуулсаар л байх юм. Хөдөө орон нутагт бол бүр ч ярилтгүй. Монгол орны хаа сайгүй тархаж байгаа коронагийн үед аймгуудаа ч бас амьсгалын аппаратаар хангах хэрэгтэй байна.

Амьсгалын аппаратны зах зээлийн ханш нь 16-45 сая төгрөгийн хооронд байдаг юм билээ. Үйлдвэрлэсэн улс, хүчин чадлаасаа хамаарч ийм үнэтэй аж. Наадам хийх 10 тэрбумаараа хямдаас нь гэхэд 625 ширхэг амьсгалын аппарат авчихаар байна.

Shares

Холбоотой мэдээ