Монгол хүүхнүүдийн аазгайг хөдөлгөсөн Ч.Ундрамын VALINTINO хэд вэ?

2021-07-02 3264 0
Shares

Монголын улс төрд орсноосоо хойш хатуухан самар хэмээгдээд буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам боловсрол, хүний эрх, эдийн засгийн чиглэлээр байр сууриа идэвхтэй илэрхийлж, хатуухан дуугарчихдаг цөөн гишүүдийн нэг. Зөвхөн мэдлэг, чадвараараа олны анхаарлыг татах бус өмссөн хувцас, хэрэглэж буй сонголтоороо үргэлж олны анхааралд байдаг тус гишүүн энэ удаад улсын баяр наадмыг хойшлуулах санал гаргасан тухай УИХ дахь эмэгтэй гишүүдийн мэдэгдлийн үеэр хар өнгийн VALINTINO  брэндийн хар түфль өмссөн нь улсын баяр наадмыг хойшлуулахаас ч илүүтэй хүүхнүүдийн зүрхэнд шар ус хуруулж, хэл ам гарахад хүргэв.

Тэгвэл түүний өмссөн энэхүү өндөр өсгийт нь энэ оны зургадугаар сард хуладаанд гарсан бөгөөд олон улсад 300 орчим еврогоор худалдагдаж байна. Өнгө, загварын хувьд ягаан болон хар гэсэн хувилбараар гарсан бөгөөд улс төрийн халуун тогоонд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын сонгож өмссөн сонголт хар байлаа.

Ташрамд сонирхуулахад цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд наадам хойшлуулах саналыг УОК, Засгийн газарт /2021.07.01/ хүргүүлсэн.

Гишүүд хэд хэдэн санал санаачилга гаргаж, тэдний саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч судлахаар болсоныг мэдээллээ.

Мөн цар тахалтай тэмцэж байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх сан байгуулах санаачилга гаргаад байгааг хэллээ.

Мөн хурдан морины унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг шаардаж байгаа иргэдийн хүсэлтийг хүлээн авч эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьж, нааштай шийднэ гэж найдаж байгаагаа илэрхийлээд байгаа билээ.

Shares

Холбоотой мэдээ