Задарсан уяачид бус ядарсан эмч нартаа дэм хайрлацгаая. Бидэнд наадам бус цар тахлаас салах л нэн чухал байна

2021-07-02 713 0
Shares

Төв талбайд наадам зохион зохион байгуулахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг хийхийг шаардаж буй морьтой иргэдийн жагсаал болж буй. Үүн дээр цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд Төв талбайд жагсаж эхэллээ.

Тэд “Өнөөдрийн хуралдаанаар бидний асуудлыг шийдэж өг. Эрүүл мэндийн ажилтнууд хүнд нөхцөлд цөхөртлөө ажиллаж байна. Зөвхөн улаан бүсэд ажилладаг гэлтгүй бүх эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэм. Эмч, ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч өвдсөн ч эмээ авах мөнгөгүй. Байдал хүнд байна. Хамгийн хүнд ачааг үүрч буй салбарынхны цалинг ялгаварлалгүйгээр нэмэгдүүлж, төсөвт тусгаж өгөхийг шаардаж байна” гэв.

 

Дэлхий дахинд 700,000 орчим хүн эмч гэсэн мэргэжлээр олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа бөгөөд тэдний 70 орчим хувь нь илүү цагаар ажилладаг гэсэн статистик байна. Ялангуяа, COVID-19 халдвар олон улсад тархаж байгаа энэ хүнд үед эмч нар хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр эмч нар коронавирусийн халдвараар өвчлөх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, Итали улсад эрүүл мэндийн ажилтнуудын 8% нь халдвар авсан бол Испанид энэ үзүүлэлт 16.5 хувьтай байна. Монгол Улсын хувьд 320 эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдварын улмаас тусгаарлагдсан иргэдэд үйлчлэн ажиллаж байгааг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлээд буй.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны байдлаар эрүүл мэндийн 2,177 байгууллагад нийт 52,274 хүн ажиллаж байгаа бөгөөд 42,815 нь эмэгтэй, 9,459 нь эрэгтэй байжээ. Мөн хамгийн олон Их эмч Улаанбаатар хотод ажиллаж байгаа бол нэг Их эмчид ногдох хүний тоогоор Хангайн бүс илүү байдаг аж. Эмч нарын цалин 2019 оны байдлаар улсын дунджаас 16.3 хувиар бага буюу дундаж цалин нь 940.7 мянган төгрөг байна.

Shares

Холбоотой мэдээ