“Халаас”-ны Элчингүүдээс хариуцлага нэхдэг болъё

2021-07-02 167 0

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас гадаадын 25 оронд суух 25 Элчин сайдад нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэн дэвжсэн билээ. Элчин сайд болох үйл явцыг улс төрийн хүрээнд тэтгэвэртээ гарах буюу нам төрдөө зүтгэсний шагнал болгон авдаг албан тушаал хэмээн ярих нь бий. Өөрөөр хэлбэл шинэ тутам сонгогдсон Ерөнхийлөгч халаасны хүмүүсээ шагнаж харь оронд Монгол Улсыг төлөөлөх элчин сайд болгож байгаа хэрэг юм. Гэвч гаднын улс оронд суугаа Элчин сайд нар очсон улсдаа монголчуудын эрх ашгийн төлөө юу хийдэг, юу хийсэн, элэг нэгтэндээ хэрхэн анхаарсан зэрэг нь усанд хаясан чулуу лугаа мэдэгдэхгүй өнгөрдөг. Харин эсэргээрээ хар тамхи зөөвөлөсөн, харь зүгийнхэнтэй нэгдэж элэг нэгтнээ хаясан гээд хар бараан мэдээ чих халууцуулах нь элбэг байдаг. Тиймээс гаднын улс оронд Монгол Улсыг төлөөлөн суух элчин сайдуудыг томилж явуулахаас өмнө ямар ажил хийх, эгүүлэн татаж байгаа элчингүүдээс юу хийснийг нь олон нийтийн өмнө ил тод асуудаг, тайлагнадаг болох нь чухал байна.

Засгийн газраас Элчин сайдад нэр дэвшүүлж буй 25 хүнийг танилцуулж байна.

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашийн Билэгдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг,

Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг,

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбатыг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг,

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг,

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг,

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг,

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг,

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаяр нарыг тус тус томилох саналыг танилцуулж байна. Уг томилгоог өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын танилцуулснаар Ерөнхийлөгч Кувейт улсад Элчин сайдаар томилохоор оруулж ирсэн Н.Наранбатын нэрийг татжээ. Ийнхүү өнөөдрийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар 24 улсад суух Элчин сайдын томилгоог хэлэлцэж байна.

Н.Наранбаатар нь 2017 онд Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: Элчин сайдуудыг томилох асуудал Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байдаг. Сүүлийн жилүүдэд гадаадад сууж байгаа Элчин сайдуудыг эгүүлэн татах, дараагийн Элчин сайдыг томилох асуудал хуулийн хугацаа маш их хэтэрсэн. Хамгийн ихдээ 3.1 жил хугацаа нь хэтэрсэн ажиллаж байна. Тиймээс гадаад харилцааны орчинд үүсээд байгаа зангилааг тайлах шаардлага үүсээд байна. Өнөөдөр 24 нэр дэвшигчийг УИХ-тай зөвшилцөхөөр Ерөнхийлөгч оруулж ирсэн. Нийт орж ирж байгаа Элчин сайдуудын 80 хувь нь мэргэжлийн дипломатч байна. Мөн төрийн тусгай албан ажиллаж байсан таван хүнийг оруулж ирсэн.

Монгол төрийн ажил тасралтгүй явах ёстой. Тиймээс хаврын чуулганд багтаж Элчин сайдуудыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлж байгаа юм. АНУ-д суух Элчин сайдаар Ө.Батбаярыг дэвшүүлж байгаа. Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Өөрөө энэ чиглэлийн мэргэжлийн хүн. Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлого хэрэгжүүлж байгаа. Элчин сайдын томилгоог цаашдаа хаалттай хэлэлцэх ёстой. Хар тамхитай холбоотой гэж яригдаж байсан зарим нэг хүнийг өргөн мэдүүлээгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 25 хүн байсан нэгийг нь татаад авчихсан юм шиг байна. Энэ бол маш чухал томилгоо. Тэр нам, энэ нам гэхгүй монгол төрд олон жил ажилласан мэргэжлийн хүн олон бий. Ө.Батбаяр гэдэг хүн төрийн албанд гурван жил ажилласан гэж байна. Хаана ажилласан юм бэ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: Ө.Батбаярыг АНУ-д суух Элчин сайдад дэвшүүлж байгаа. Англи, Орос, Япон хэлтэй, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ хүнийг Монгол Улсыг төлөөлж тодорхой үр дүнтэй ажиллана гэж үзэж нэрийг нь дэвшүүлсэн.

АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Ө.Батбаяр: 2019 оноос ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллаж, одоо Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Монгол АНУ маш олон талт харилцаа. Энэ дундаа улс төрийн харилцаа номер нэг байгаа. Би гурван төрлийн зүйл дээр анхааран ажиллана гэж бодож байна. Нэгд, АНУ-д албан тоогоор 30 гаруй, албан бус тоогоор 40 гаруй мянган Монгол Улсын иргэн ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдийн хоёр, гурав дахь үе бий болсон. Тиймээс Монгол төлөвшил эзэмших, монгол хэл сурах, монгол боловсрол эзэмших нөхцөл байдлыг хангаж ажиллах ёстой. Монгол Улсын Элчин сайдын яам эдгээр иргэдэд эх оронд нь байгаа мэт бодлого явуулах ёстой. Хоёрт, гадаад харилцааг эдийн засагжуулах ёстой. Би ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл бий болгосон, хөгжүүлсэн олон улсын харилцаа, олон тулгуурт бодлогыг дэмжин, үргэлжлүүлэн ажиллана. Гуравт, Монголын дотоодын бизнес эрхлэгчдийн экспортыг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Монгол Улс дэлхийн зах зээл дээр гарах ёстой. Би үүнд онцгойлон анхаарч ажиллах болно гэв.

Холбоотой мэдээ