Ардын хувьсгалын 101 жилийн ой болохгүй

2021-07-02 658 0
Shares

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснийг Засгийн газрын хэвлэлийн албанаас танилцууллаа. Тус танилцуулгаас харахад Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан хэмээн мэдэгджээ. Тодруулбал,

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа.
Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов гэжээ.

Эндээс харахад Ардын хувьсгалын 101 жилийн ой болохгүй бөгөөд харин ирэх жил 100 жилийн ойг тэмдэглэхээр болсон байна. Энэ агуулгаар нь задалж дүгнэхэд энэ жил наадамд зориулан төсөвлөсөн 10 тэрбум төгрөгөө ирэх жил яаж ийгээд зарцуулахаар болж байгаа нь ойлгогдож байна. Мөн Соёлын сайд ба түүнийг тойрсон алдарт найруулагчид сүйрч буй хөлөг онгоц дээрх дээрх хийлийн гоцлолоо ч мөн хийж таарах нь, ай даа сайхан даа сайхан манай Засгийн газар.

Shares

Холбоотой мэдээ