Сайн мэдээ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ 2022 ОН ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛЛАА

2021-07-02 982 0
Shares

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Тус арга хэмжээний хүрээнд:

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах, Харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.

Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нар хүсэлтээ 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой.

Ипотекийн зээл гэдэг нь үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацаат зээл бөгөөд
зээлдэгч нь урьдчилан тодорхойлсон тодорхой хэмжээний төлбөрийг төлөх үүрэг
хүлээсэн зээлийг хэлнэ. Ипотекийн зээл нь зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах эрхийг зээлдүүлэгчид олгодог. Ипотекийн зээл болон Моргейжийн зээл нь хоёулаа орон сууцны зээл гэсэн утгатай.

8 ХУВИЙН ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ВЭ?

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгосноор иргэдийн орлого хэрэглээнээс хуримтлал руу шилжинэ. Иргэдийн хөдөлмөрийн хөлс, үнэлгээ, бүтээмж нэмэгдэж, эдийн засгийн ил тод, тунгалаг байдал бүхэлдээ сайжран, манай улсын Нийгмийн даатгалын сангийн хуримтлал өснө.Энэ бүхэн нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эергээр нөлөөлж, улс орны хэмжээнд хуримтлал нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ. “Н.Бат, эхнэр Б.Цолмонтойгоо нийлээд сард 1 сая төгрөгийн цалин авдаг. Н.Бат, Б.Цолмон хоёр өөрийн гэсэн байргүй аав, ээжийнхээ хажуу өрөөнд амьдардаг бөгөөд цалингийнхаа дийлэнх хувийг хоол, хувцас, найзуудтайгаа уулзах зэрэгт зарцуулдаг. Хуримтлал хийдэггүй. Тэд орон сууцны зээлд хамрагдсанаар сар бүр цалингийнхаа тодорхой хувийг зээлдээ өгч үлдсэн мөнгөөр амьжиргаагаа залгуулах шаардлага үүссэнээр санхүүгийн хувьд сахилга баттай зарцуулалт хийх болов. Тэдэнд бүрэн зуун хувь төлбөрийг нь төлөөд орон сууцанд орох боломж байгаагүй учраас зээлд хамрагдсан бөгөөд энэхүү орон сууц нь тэдний хуримтлал буюу ирээдүйн баялаг болж байна.

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Урьдчилгаа төлбөр нь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд дарамт учруулахгүй байх, банкны салбарыг эрсдэлээс хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн маш чухал зохицуулалт юм.

БАНКУУДЫН ИРГЭДЭД ОЛГОСОН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ХЭД ХҮРСЭН БЭ?


2015 оны 10 дугаар сард банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3370.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 75877-д хүрчээ.Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.2 хувь буюу 2534.5 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 22.9 хувь буюу 770.3 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 1.9 хувь буюу 65.7 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна. 2015 оны 10 дугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.4 хувь нь төгрөгийн зээл, 1.6 хувь нь гадаад валютын зээл байна.

Shares

Холбоотой мэдээ