Богд сумынхан шинэ СОЁЛЫН ТӨВТЭЙ боллоо

2020-11-30 83 0

Баянхонгор аймгийн Богд сумынхан шинэ соёлын төвтэй боллоо.
Өнгөрсөн 10-р сарын 15-нд байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажилласан байна. Улсын комиссын шийдвэрээр 240 хүний суудалтай Соёлын төв ийнхүү үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна.
БСШУСЯ-ны захиалгаар Барилгын хөгжлийн төв техникийн хяналт хийж, барилга угсралтын ажлыг RMB компани, зураг төслийг Цэсда компани хийж гүйцэтгэжээ. Уг төсөл нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн төсөл юм байна.

Холбоотой мэдээ