Эхчүүд хонгилд хэвтэж байхад дарга нар хөнгөн өвдсөн хамаатнуудаа эмнэлгүүдэд шахсаар ачааллаа даахаа байлаа

2021-07-04 594 0
Shares

 

Цар тахлын хүндрэл нь суурь өвчтэй эсвэл жирэмсэн эхчүүдэд илүү хүнд тусч байгааг эмч нар хэлж байна. Цар тахлын халдвар авангуут уушигны хоёр тал шууд хүнд хэлбэрийн хатгалгаа болж асар богино хугацаанд хүнийг үх.лийн зэрэгт хүргэдэг нь нотлогдоод байгаа. Одоогийн байдлаар 650 гаруй эхчүүд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа бол 280 гаруй эхчүүд гэрээрээ эмчилгээ хийлгэж байна.

Эмнэлгүүдэд амьсгалын аппарат байтугай хэвтэх ор ч хүрэлцэхээ болиод байна. Өдөрт хэдэн арваараа эмнэлгт хүргэгдэж ирж буй эхчүүд эмнэлгийн хонгилд хэвтэж эмнэлгийн тусламж авч байна. Гэтэл энд тэндэхийн дарга нар эмнэлгийн ажилтнуудыг дарамталж, заавал хэвтэх шаардлагаггүй хамаатан саднуудаа заавал ав хэмээн эмнэлгийн ачааллыг улам ихэсгэж байгаа мэдээлэл байна. Сонгууль гэж цар тахлын халдварыг тавиад туучихсанд ард түмэн буруутай юм шиг аашилж ар, өврийн хаалгаар хөнгөн өвдсөн хамаатнуудаа бөөцийлдөг аминчхан зангаа хэзээ болих вэ ДАРГАНЦАРУУДАА?

“Дельта” хувилбар 98 улсад бүртгэгджээ

Цар тахлын “Дельта” хувилбар тархсан улс орнуудын тоо 98 болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлэв. “Бид цар тахлын маш аюултай үеийг туулж байна. Олон оронд давамгай тархаж буй “Дельта” гэх мэт илүү халдвартай хувилбарууд байдлыг улам хүндрүүлж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Дельта” хувилбар хэдийнэ 98 улсад бүртгэгдсэн бөгөөд уг хувилбар вакцинжуулалт эрчимтэй явагдаж буй улс орнуудад төдийгүй доогуур үзүүлэлттэй орнуудад ч тархаж байна. Ийм үед вирусний тархалтыг хумих, хүний​​ амь насыг аврах, эдийн засгаа сэргээх хамгийн сайн арга бол вакцинд хамрагдах юм гэж Гебрейесус онцлон тэмдэглэжээ.

“Нэг жилийн дотор хүн амынхаа 70 хувийг Цар тахлын эсрэг вакцинд хамруулахын тулд хамтран ажиллахыг би дэлхийн улс орнуудын удирдагч нарт уриалсан” гэж ДЭМБ-ын тэргүүн хэллээ. Тэрбээр мөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахын тулд, мөн цар тахлын хамгийн хурц үеийг даван туулахын тулд хүн амынхаа дор хаяж 10 хувийг есдүгээр сар гэхэд вакцинжуулахыг улс орнуудад уриалсан байна.

 

Shares

Холбоотой мэдээ