ЭР ЗОРИГ, ТЭСВЭР ХАТУУЖЛЫН ТОД ЖИШЭЭ Э.ДАВААЖАМЦ ХОВДООС-УЛААНБААТАРЫГ 33 ӨДӨРТ ГҮЙЖ ТУУЛЛАА

2021-07-04 391 0
Shares

Монгол хүний тэсвэр тэвчээр, эр зоригийн бахархал болсон залуу Ховд аймгаас гүйсээр Нийслэл хотод өнөөдөр хөл тавилаа. Гайхмаар, бахархмаар үйл явдал өнөөдөр тохиолоо. Цар тахлын энэ хүнд цаг үед нэг ч гэсэн гэрэл гэгээтэй зүйл сонсох нь Монгол түмний сэтгэлийг сэргээнэ гэдэгт итгэлтэй байна. Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Монгол улсын баруун хязгаар Ховд хотоос зүүн хязгаар болох Дорнод аймаг хүртэл 2100 км зайд гүйхээр зургадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан билээ. Тэрбээр өнөөдөр буюу долдугаар сарын 4-нд нийслэл Улаанбаатар хотод орж ирлээ. Түүний хувьд Ховд аймгаас гарсанаас хойш 33 дахь өдрөө гүйж буй юм.

Тэрбээр долдугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд ирэхээр төлөвлөөд байсан. Гэвч цар тахлын улмаас цэргийн ёслолын жагсаалыг цуцалсан тул Дорнод аймаг хүртэл гүйхээр шийдсэн аж. Замын турш сэтгэлийн дэм өгч байсан Монгол түмнийхээ хүчээр сэлбэгдэн тэрээр ийн бариандаа амжилттай орж ирлээ. Бороо, цас, шавар гээд нилээндгүй саад бэрхшээл тулрасан ч тэр зорьсон зорилгоосоо няцсангүй Монгол эр хүний бахархал болж чадлаа.

Холбоотой мэдээ:

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 27 дахь өдрөө гүйж байна.

Тэрбээр долоодугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд ирэхээр төлөвлөөд байсан. Гэвч цар тахлын улмаас цэргийн ёслолын жагсаалыг цуцалсан тул Улаанбаатар хотоор хязгаарлахгүйгээр Дорнод аймаг хүртэл гүйхээр шийдсэн байна. Ингэснээр эх орныхоо баруун бүсийн төв Ховд аймгаас зүүн бүсийн төв Дорнод аймаг хүртэлх 2100 км зайг туулахаар болж буй юм.

Тэрбээр Дорнод аймаг хүртэл гүйх хүсэлтээ ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэд илэрхийлж, ЗХЖШ-ын даргад уламжлуулсан байна. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг “Ахлах ахлагчийн бие сэтгэл бэлэн гэвэл бид дэмжинэ. Хичээж байгаа хүний дэргэд дэмжиж, урамшуулах хамт олон заавал байх ёстой” гэсэн хариулт өгсөн байна.

Тэрээр өнөөдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт гүйж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 113 дугаар рот, орон нутаг дахь Залуучуудын холбоо болон “Монос” хүнс, “Шунхлай” төв, “Хаан” банк хамт олон хүлээн авч, амжилт хүслээ. Өдөрт 43-50 км туулж буй түүнийг Өвөрхангай аймгийн “Чин мэнд” хувийн эмнэлгийнхэн түүнийг эрүүл мэндийн бүрэн хэмжээний үзлэгт хамруулсан байна.

Ахлах ахлагч Э.Даваажамц Улаанбаатар хотод долоодугаар сарын 5-нд ирэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Shares

Холбоотой мэдээ