ЦАР ТАХЛЫН ХАЛДВАР ИХСЭЭГҮЙ ҮЕД НЭГ ХҮНД 8,5 САЯ ТӨГРӨГНИЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙСАН ГЭХ “ҮЛГЭР”-ЭЭ ОДОО ТАЙЛБАРЛА ҮЕ ҮЕИЙН ЭМЯ-НЫ САЙДУУДАА!!!

2021-07-05 389 3
Shares

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ЭХЭМҮТ-д халдвар авсан хүнд тус төвийн эмч ёс зүйгүй хандсан гэх мэдээлэл байна. Ер нь халдвар авсан эхийг хэрхэн амаржуулж байгаа вэ?

-ЭХЭМҮТ-д ийм асуудал эсэхийг тодруулсан ч мэдээлэл ирээгүй байна. Харин жирэмсэн эмэгтэй халдвар авсан тохиолдолд ХӨСҮТ-д бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхээр зохион байгуулсан тул санаа зовох зүйлгүй.

-Нэг өвчтөний эмчилгээ найман сая орчим төгрөг гэж мэдээлж байсан. Гэсэн хэдий ч өвчтөнүүдэд өдөрт С, Д витамин л өгч байгаа гэх мэдээлэл байна. Өвчтөнүүдэд яг ямар эмчилгээ хийж байгаа талаар тодорхой хэлж өгнө үү?

– Нэг өвчтөнийг эмчлэх зардал найман сая төгрөг биш. Энэ тоо одоо байхгүй. Өмнө нь яригдаж байсан ч тухайн үедээ ямар байдлаар эмчилгээний зардлыг тооцож байсныг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ биеийн байдлаас шалтгаалж хөнгөн, хүнд, маш хүнд хүмүүсийг эмчилж буй. Тиймээс биеийн байдлаар шалтгаалсан эмчилгээ бүр өөр гэдгийг хэлье. Биеийн байдал нь маш хүнд байгаа хүмүүст ECMO буюу уушги орлуулах аппаратыг хэрэглэж байгаа. Энэ аппаратыг хэрэглэхэд нэг хүнд 100-200 сая эсвэл хоёр сая төгрөгийн зардал гарах тохиолдол бий. Тэдгээрийн дундаж хэмжээг тооцож байж нэг хүний эмчилгээний зардлыг гаргадаг.

Одоогийн байдлаар нэг өвчтөнд найман сая бус
дөрвөн сая төгрөгөөр коронавирусийн эсрэг эмчилгээ хийгдэж байгаа.

Дахин хэлэхэд, эмчилгээний зардлыг тооцохдоо тухайн хүнд үйлчилж буй эмч нарын хувцас хэрэгслээс эхлээд бүх зүйлийг нарийн тооцож гаргадаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

– Коронавирусийн халдвартай холбоотой худал мэдээлэл тараасан иргэн ААН-д ямар хариуцлага тооцож байгаа вэ?

– Худал мэдээлэлтэй холбоотой ЭМЯ-наас зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Ялангуяа сүүлийн үед вакцинжуулалттай холбоотой худал мэдээллүүд гарч байна. Мэдээллүүдийг нягталж, эцсийн хариу гарсны дараа мэдээлэл өгч байгаа. Бүх талаас мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийгээд мэдээлж байна. Нөгөө талаас хууль хяналтын байгууллагад хандахаас аргагүй болж байна. Цар тахлын үед тодорхой мэдээллийг нягтлах зохицуулалт хууль, хяналтын байгууллагад байдаг. Тэдгээр байгууллагууд зарим асуудлыг шалгаад явж байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ: 

Цар тахлын халдварын улмаас улсын хэмжээнд
39,004 хүн эмчлүүлж байгаагаас 4,786 нь хүнд байдалтай байна

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 39,004 хүн эмчлүүлж байна. Үүнээс 14,046 хүн эмнэлэгт байгаа бол 24,951 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм. Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хянаж буй. Гэрийн хяналтад байгаа иргэд халуунаа тогтмол үзэж, биеэ ажиглах шаардлагатай бөгөөд дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,Хөнгөн-9,260

Хүндэвтэр-3,398

Хүнд-1,147

Маш хүнд-241 хүн байгаа юм.  Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар эмнэлгийн ачаалал маш өндөрт хүрсэн байна. Ийм үед иргэд халдвар авахгүй байх нь хамгийн чухал. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь өөрийн амь насыг хамгаалахаас гадна эрүүл мэндийн ажилтнуудад том дэмжлэг болно гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

 

Shares

Холбоотой мэдээ