НАС БАРАХАА МЭДСЭН ААВ НЬ 16-тай ОХИНЫХОО 21 НАС ХҮРТЭЛХ ТӨРСӨН ӨДРИЙН СЮРПРИЗИЙГ БЭЛДЖЭЭ. ТЭР НЬ ЮУ БАЙВ?

2021-07-05 618 0

Америкийн Теннеси мужийн Бэйли Силлер /Bailey Seller/ гэдэг гэдэг бүсгүйн 21 насныхаа төрсөн өдрийн баяраар оруулсан пост олон зуун хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Аав маань намайг 16 настай байхад хорт хавдраар өөд болсон юм. Тэрээр өөд болохоосоо өмнө миний 21 нас хүртэлх төрсөн өдрийн баярын цэцгийг урьдчилан захиалсан байсан. Одоо би 21 нас хүрч аавынхаа илгээсэн сүүлчийн цэцэг, ил захидлыг авч байна. Ааваа би таныгаа үгүйлж байна.


Аавыг нь нас барсанаас хойш жил бүр цэцгийн худалдааны компани төрсөн өдрөөр нь цэцэг хүргэж иржээ. Мөн аавых нь бичсэн ил захидлыг авчирч өгдөг. Аавых нь сүүлийн ил захидал энэ байна. Охиных нь хувд аав нь одоог хүртэл түүнтэй хамт байгаа гэж бүрэн дүүрэн итгэдэг аж. Аав гэдэг ийм аугаа сэтгэл ажээ.

Бэйли, Бид ахин уулзах хүртэл сүүлчийн захидлаа би бичиж сууна. Диваажинд очихын тулд охин чамайгаа айлгаж зовоомооргүй байна. Чи бол миний амьдрлын ганц эрдэнэ шүү. Өнөөдөр чи минь 21 нас хүрлээ. Ээжийгээ хайрлаж яваарай. Бас өөрөө өөртөө үнэнч бай. Аз жаргалаар бялхаж баяр хөөр дүүрэн амьдраарай. Би чинийхээ алхам тутамд чинь хамт байна. Эргэн тойрноо ажаад аавыгаа олж хараарай.
Охиндоо хайртай шүү, Төрсөн өдрийн баяр хүргэе …


Аав нь … Энэ пост 250 мянган лайк авч 61 мянган удаа шэйрлэгджээ.

ШУУРХАЙ МЭДЭЭ: 

Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн
хоногийг ирэх сараас бууруулна

Монголбанкнаас зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг аажмаар бууруулж хэвийн горимд шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, одоо 90 хоног болгосон байгаа хугацааг

2021 оны 8 дугаар сараас 75 хоног,

2021 оны 10 дугаар сараас 60 хоног,

2021 оны 12 дугаар сараас 45 хоног

2022 оны 02 дугаар сараас 30 хоног,

2022 оны 4 дүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицуулсан байна. Монголбанкнаас банк, санхүүгийн салбарт Ковид-19 цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад шаардлагатай арга хэмжээг дэлхийн улс орнуудын туршлага, банкны болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн авч хэрэгжүүлж ирсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд банкууд нийт 181,783 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулжээ.

Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээлээ.

Түүнчлэн банкуудад түр хугацаанд мөрдүүлж байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа болон экспортын аккредитивт хамаарах хөнгөлөлттэй зохицуулалтыг тус тус хэвийн горимд шилжүүллээ. Банкуудад хяналт шалгалтын хүрээнд мөрдүүлж буй дээрх журам, зааварт түр хугацааны хөнгөлөлттэй зохицуулалтуудыг хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ. Цаашид Монголбанкны зүгээс хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд цар тахлын болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр зохих тохируулгыг хийж ажиллах болно. Энэ нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг ханган ажиллах, эрсдэл хуримтлагдах, эрсдэлээс хамгаалах нөөц, хөрөнгийн хуваарилалтыг зохистой түвшинд хадгалах, төлбөрийн чадварын дарамт үүсгэхгүй байх зорилттой уялдана гэв.

Эх сурвалж: Монголбанк

Холбоотой мэдээ