Сэтгүүлч Б.Отгон: Хүний амиар сонгуульдсан Хүрэлсүх та хаана байна?

2021-07-06 3680 5
Shares

Сүйрч байна!!! Сүүлийн 5 жил удирдсан та минь хаачив аа!!!

Цэргийн хувцсаар гоёмтгой , “эх орны төлөө зүтгэе “ гэж ёсломтгой, таавчиктай эмэгтэй таарвал огцорчихдог уярамтгай, амь насаа алдахаас айхгүй гэж тунхагламтгай, чөмөг,цөцгий яримтгай хурандаа У. Хүрэлсүх та ингэхэд хаана байна вэ? Таны сонгогчдоос 600 гаруй халуун амь тасарлаа.

Эхнээсээ эмнэлэгийн тусламж авч чадахгүй үүдэн дээр амьсгал хурааж байна. Олон айл өрх орлогогүй болж үнийн өсөлтөд сөхөрч байна. Энэ бол таны ажлын үр дүн. Учир нь та 2016 оноос хойш бүтэн 5 жил Шадар сайд- Ерөнхий сайд- Намын дарга- Ерөнхийлөгч . Монголын хамгийн том албан тушаалыг ганцаараа ээлж дараалан хашлаа.

Ковидын хууль гэж батлаад урьд хожид хэнд ч байгаагүй эрх мэдлээр их наядуудыг захиран зарцууллаа. Үр дүнгээ өнөөдөр хар. Эцэст нь ард түмэн чинь наадам хийнэ, үгүй гэж талцаад талбай дээр гарч байна. Эв нэгдлийн илэрхийлэгч та ийм үед галын шугам дээр гарч ирэх зориггүй,шийдвэрлэх мөчид шилрээд алга болчихдог та бол үнэндээ цэргийн хурандаа биш. Улсын ерөнхийлөгч бүр биш.Ердөө л увайгүй намчин,цагийн аясаар хувирдаг хамелон.

Ялсан ерөнхийлөгч санаатай юм бол ядаж дуугараач!! Ямар хуурамч, хулчгар юм бэ?
“Хоосон сав дуу чангатай
Хуурамч хүн хэлбэр ихтэй”
Би танд зориулж зүйр үг зохиочихлоо. Болох уу?
Сэтгүүлч Б.Отгон 2021.07.05

Тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10 мянган төгрөгөөр нэмэгдэв

Төв аймгийн Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Улаанбаатар хот доторх тусгаарлах байр руу нэг хүнийг тээврийн зардал 20 мянган төгрөг болж 10 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Учир нь шинэ нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 37 км зайтай юм. Гадаад орноос эх орондоо ирж буй иргэд тусгаарлах байрны төлбөрөөс гадна, нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу тээвэрлэх зардал болох нэг хүний 10 мянган төгрөгийг нэмж дансанд байршуулдаг байсан гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shares
  • Би У.Хүрэлсүхийг дэмжигчдийн нэг байна.Эрх баригч намын дарга,илэрхий ялах нь тодорхой нөхцөлд байдал байгааг мэдсээр байж, сонгуулийн сурталчилгаагаа өөр байдлаар, бүр цахимаар ч хийж болох боломжийг харсаар, мэдсээр байж ард олны дунд өвчлөл тараах бүх нөхцлийг бүрдүүлсэн таньд ард түмэн баярлаж байгаа гэж бодож байна уу.МАН-ы100жилийн ой,Ерөнхийлөгчийн сонгууль 2 энэ өвчнийг ийм нөхцөл байдалд хүргэх хамгийн том шалгаан болсон шүү.Ард түмнээсээ уучлал гуйхгүй юм уу.

Холбоотой мэдээ