МХЕГ-ын дарга Т.Гантулга Улаан загалмайн нийгэмлэгтэй 7 сая төгрөгийн маскны “шахаа” хийжээ

2021-07-06 332 0
Shares

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга нь Монголын Улаан загалм  айн нийгэмлэг ТББ-аас 7 сая 40 мянган төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн амны хаалтыг худалдан авчээ. Гэтэл Улаанбаатар хот 13380, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Денверийн гудамж, Голден Вилл хотхон, Монголбанкны Д-байр гэсэн хаягтай Улаан загалмайн нийгэмлэг гэх байгууллага нь

“Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ) нь зэвсэгт мөргөлдөөн болон бусад хүчирхийллийн нөхцөл байдлын улмаас зовж шаналсан хохирогчдын амь нас, нэр хүндийг хамгаалах, тэдэнд тусламж үзүүлэх зорилготой шударга, төвийг сахисан, бие даасан хүмүүнлэгийн байгууллага юм. ОУУЗХ нь хүний зовлон шаналлыг нимгэлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хүмүүнлэгийн зарчмуудыг сурталчлан таниулах, бэхжүүлэхээр чармайж ажилладаг.

1863 онд байгуулагдсан ОУУЗХ нь дэлхий даяар зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн бусад нөхцөл байдалд олон улсын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг удирдан зохицуулдаг. Женевийн конвенц түүний нэмэлт протокол нь нэгдэн орсон улс орнуудын мөрдвөл зохих олон улсын гэрээ юм” хэмээн өөрсдийн зорилго, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байх юм.

Дэлхийн улс орнуудаас манай улсад хандив тусламжаар ямар ч үнэгүйгээр нэг удаагийн амны хаалт хэдэн мянгаараа ирдэгийг бүгд мэднэ. Гэтэл үнэгүй энэхүү амны хаалтыг бүтэн 7 сая төгрөг гаргаж, Мэргэжлийн хяналтын эрх мэдэлтнүүд “хурган” бизнес хийчихсэнийг хэн хүнгүй гайхаж байна. Тэр тусмаа хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгуулага руу гүйлгээ хийсэн нь анхаарал татаж байна. Учир нь Улаан загалмайн нийгэмлэг нь өөрсдийн хандив, тусламжийн мэдээндээ мэргэжлийн хяналтын тухай ганц ч үг дурдаагүй бөгөөд эндээс харахад мэргэжлийн хяналт ба улаан загалмай хоёрт ноёлсон дарга нарын мөнгө угаах нэгэн шижим гэж таамаглахад хүргэж байна.

Shares

Холбоотой мэдээ