Жүр үрийнхээн Атга гурил ордог бялууг 40 кг гурилын үнээр борлуулах нь хэр зохимжтой вэ?

2021-07-07 2027 2
Shares

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шинэ даргата болоод удаж буй. Бат-эрдэнэ гэх залуу тус байгууллагыг амь оруулж цар тахлын хүндрэлтэй цаг үед хөл хорио тогтоох сургаар махны үнээ огцом нэмсэн хэд хэдэн байгууллагыг 20.000.000 төгрөгөөр торгож зохиомлоо үнэ хөөрөгдөж ард түмнийхээ халаасыг хоосолдог этгээдүүдийг “хашраасан”.

Тун саяхнаас шатахууны үнэ нэг лө өдөр бүх колонкууд дээр 600 төгрөгөөр нэмэгдсэнийг тэр шалгаж эхэлж. Төрд өргөсөн тангарагтаа үнэнч, шударга ажилладаг дарга нар бас байнаа. Тэгвэл ШӨХТГ-н даргад хандаж нэг зүйл хэлмээр байна. Жишээ нь: Жүр үр компанийн бялуу цар тахлын үед үнэ нь нэмэгдсээр одоо бүр 49,000 болж. Эсрэгээрээ бусад нарийн  боов үйлдвэрлэдэг газрууд үнээ 50 хувь хямдруулан худалдаалж байх юм. Жишээ нь “Мон бэйкери” байна. Бялуу, нарийн боов хийхэд орж буй гурил, крем гээд бараг л ижил чанартай материал, ажлын гүйцэтгэл орж байгаа ч үнийн хувьд тэнгэр газар шиг ялгаатай байгаа нь сонин.

Нэгэн хэрэглэгч ийн бичжээ. “Жүр үрийн бялуу 49000 болжээ. Атга гурил ордог бялууг 40 кг гурилын үнээр борлуулж болж байгаа юмуу?” гэсэн байна. Бодох л асуудал. Хаана хаанаа хүнд байгаа. Худалдан авагчаа бодоод ядаж 30 хувийн ашиг хараад борлуулж болмоорсон доо. Цар тахал замбараагаа алдаад ард түмний худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаад байна шүү дээ Жүр үрийн дарга нараа. Ашиг олж болно гэхдээ жаахан цаг үеэ мэдэрч хүнлэг байвал яасан юм.

Хүүхдийн баяр, Наадам, төрсөн өдөр гээд л амьдрал баялаг болохоор Жүр үрийн гадаа иргэд Цар тахалын хөл хорионы үед ч жагсаад л бялуугаа авч байгаа харагддаг. “Авбал ав байвал бай” гэдэг хандлага одоогийн зах зээлийн ширүүн өрсөлдөөнтэй цаг үед огт нийцэхгүй. Учир нь олон чанартай, хүнлэг үйлчилгээ үзүүлдэг яг танайх шиг байгууллага байгаа шүү дээ.  Ийм үнэнч худалдан авагчдаа бодоод үнэ ханш дээрээ бодолцох цаг болжээ. Ингээд л гэдийгээд байвал нэг л өдөр бүх хэрэглэгч нар чинь өөр уян хатан үнэ, үйлчилгээ санал болгодог газрыг сонгоод танайх хаалгаа барих ч үе ирж мэдэх юм. Мэдрэмжтэй байцгаая…

Цаг үеийн мэдээлэл: 

Улаанбаатар хотод 915, орон нутагт 723 тохиолдол бүртгэгдэв
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9458 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1643 тохиолдол шинээр бүртгэгдлээ.Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 128 454 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1643 нь дотоодын халдвар бөгөөд тав нь гадаадаас зөөвөрлөгджээ. Эдгээрийн 915 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 723 тохиолдол бүртгэгджээ.


Хөдөө орон нутагт илэрсэн тохиолдлыг задалбал, Дархан-Уул аймагт 47, Орхонд 104, Баян-Өлгийд 30, Увсад 45, Ховдод 84, Завханд 31, Говь-Алтайд 47, Баянхонгорт 23, Архангайд 25, Хөвсгөлд 46, Булганд 24, Сэлэнгэд 20, Өвөрхангайд 30, Төв аймагт 36, Дундговьд 27, Говьсүмбэрт 16, Хэнтийд 3, Сүхбаатарт 30, Дорнодод 18 тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь мөн хугацаанд 10 хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 639 хүн эндээд байна. Харин 2572 хүн эдгэрчээ. Хөнгөн хэлбэрийн оноштой 25 мянга орчим хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

 

 

Shares

Холбоотой мэдээ