УИХ-ын гишүүн Н.Учрал: Эмч нар цалингаа нэмүүлэх гээд жагсаж, бороотойд суулт зарлаж байхад. Шүүгч нар нь өрөөгөө томсгоно, машинаа томосгоно гэж ‘элийрдэг’-ээсээ ичих хэрэгтэй

2021-07-07 1013 0
Shares

Шүүгч нар бид нарын суудаг өрөө багадаад байна. Томосгоё гээд эрхлээд байж байгаа нь цагаа олоогүй сэдэв байна. Эмч нарын авсан цалин нь нэг тор хүнс ч цуглуулж чадахгүй байна. Өчүүхэн бага цалин авдагтаа гутраад, ядраад цалингаа нэмүүлэхээр халуун нар, ширүүн бороотойд жагсаж байна. Тэгэхэд шүүгчид “Хангарьд” ордонд Шүүхийн ерөнхий зөвлөлөө нүүлгэж оруулья ч гэх шиг. Хотын төвд ороод түгжрэл л нэмэгдэнэ. Шүүхийнхэн ер нь энэ хүнд цаг үеээ огт мэдрэхгүй юм. Байр сав, тоног төхөөрөмж, машин тэрэг, засвар гээд л суух юм.

Шат дараалалтай шийдэж болдоггүй юм уу?.  21 тэрбум төгрөг нь өсөөд 38 тэрбум болоод өсчихсөн байгаагаа юу гэж тайлбарлах юм. Захиргааны зардал маш их гарч байна. Үүнийгээ танасан уу? тайлбарла. Энэ дээр нэмээд хэлэхэд ард иргэд шүүхэд итгэх итгэл буурсан, Монгол улсад хамгийн өндөр цалинг шүүгчид л авч байна гэтэл Цар тахалд улс орноороо нэрвэгдчихсэн энэ хүнд цаг үед өрөө тасалгаа, машин тэрэг ярихаасаа ичих ёстой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Н.Учрал гишүүн ажилдаа оржээ

Өнгөрсөн жил маш хүндээр өвчилж, өөрийнх нь хэлснээр бараг “үхээд боссон” Н.Учрал гишүүний бие сайжирч, ажилдаа оржээ. Тэрбээр чуулганы хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр байр сууриа илэрхийлсэн байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал “Өнөөдрийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Косметик хагалгаа хийх нь зохимжгүй. Засгийн газар нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гээд оруулаад ирдэг. Гишүүд нь бууруулна гээд хууль санаачилдаг. Тэтгэврийн насын наашлуулдаг, цаашлуулдаг. Сонгууль болгоны өмнө Нийгмийн даатгалын сангаар оролдож, шоу хийдэг байдлаа болих хэрэгтэй” гэв.

 

Shares

Холбоотой мэдээ