Олимпод оролцох баг, тамирчдаа уухайлан дэмжицгээе

2021-07-08 302 0
Shares

“Токио-2020” Зуны Олимп, Паралимпын наадамд манай улс одоогийн байдлаар спортын 14 төрөлд 46 эрх аваад байна. Зуны олимпын төрөлд спортын 9 төрлөөр 38 эрх авахад 21 нь эмэгтэй, 17 эрэгтэй тамирчин байна. Харин паралимпын наадамд спортын 5 төрөлд 7 эрх авснаас 2 нь эмэгтэй, 5 нь эрэгтэй тамирчин байгаа юм.

Токио хотноо 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Энэхүү наадамд оролцох манай улсын баг тамирчид албан ёсоор 9 эрхтэй боллоо.
Тодруулбал пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60кг-д Сүхбаатарын Ядамдоржийн эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажууллаа. Тэрээр 2018 онд Португальд болсон ДАШТ-д 7-р байр, Жакартагийн Азийн паралимпын наадамд мөн 7-р байрт шалгарсан 22 настай залуу тамирчин юм.

Токио хотноо 2021.07.23-08.08-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн менежер Б.Өнөбаатар нар оролцож, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн баг тамирчдад амжилт хүслээ.

“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцасыг Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор 2019 онд загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарч, урласан юм.
Энэ удаагийн олимпод манай баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч өнөөдрийн байдлаар нийт 44 тамирчин оролцохоор болоод байна.

Shares

Холбоотой мэдээ