Ардын унадаг PRIUS хил дээр гацчихаад байхад 12 тэрбумын дарга нарын LAND-300 үйлдвэрээсээ ШУУД ирчихлээ

2021-07-08 1087 0
Shares

МОНГОЛД ОРЖ ИРСЭН 12 ТЭРБУМ 666 САЯЫН 59 ШИРХЭГ ЛАНД 300-ТАЙ ТАНИЛЦ
2021 оны 5 дугаар сард үйлдвэрлэгдэж, 6 дугаар сард нээлтээ хийсэн Ланд круйзер 300 автомашин монголд 59 ширхэг ирээд байна. Нийт үнэлгээ нь 12.6 тэрбум төгрөг.

6 сард нээлтээ хийгээд 1 сар ч болоогүй байгаа машинд ийм олноороо явж байна. Жирийн иргэдийн захиалсан ачаа бараа, приусүүд 6 сар Тяньжин, Эрээн дээр гацаж байна. Шинэ машин ирж байгаа нь сайн л даа. Гэхдээ энэ их гацалтын хаагуур нь орж ирээд байнаа. Очер дугаараараа орж ирэх болоогүй л баймаар юм. Л.Халтар сайдаа, ингэж ар өврийн хаалга хэрэглэхгүй ээ. Агаарын тээвэр, авто тээвэр, төмөр замын тээвэр гааль, мэргэжлийн хяналтынханы ажил биш. Та болон таны хариуцсан яамны ажил. 2 сар гацсан приусээ Тяньжинаас ядаж хөдөлгөмөөр байна.

Юуны түрүүнд шинэ загвартай холбоотой зураг, мэдээлэл нь зөвхөн автомашин сонирхогч болон сэтгүүлчдийн таамаглал төдий гэдгийг дуулгая.
Автомашин үйлдвэрлэгчид хэзээд шинэ загварыг маш сайн нууцалсаар ирсэн. Яагаад гэвэл уг мэдээлэл нь худалдан авалтад маш их нөлөөлдөг.

Бартаат замын машинууд нь хөгжлөө дагаад үндсэн зориулалтаа бага багаар алдаж, улам л тав тух, автомат, цахилгаан ихтэй болж байгаа нь Монголын хэрэглэгчдэд тийм таатай бус байж магадгүй юм.

Манай орны нөхцөлд бат бөх хийцтэй, аль болох энгийн тоноглолтой байвал илүү таатай. Харин Монголчуудын хувьд хамгийн их борлогддог Land Cruiser загварын юу, хэзээ өөрчлөгдөх нь анхаарлын төвд байнга байдаг.

2008 оноос хойш албан ёсны дилерүүдээр дамжуулан өнөөг хүртэл борлуулагдаж байгаа Land Cruiser 200 загварыг манай орны нөхцөлд зохих ёсоор тохируулж ирдэг тул өнөөдрийн борлуулагдаж байгаа загвар хамгийн төгс байдалтай байгааг дилерүүд дуу нэгтэй баталдаг.

Японы автомашины сэтгүүлүүд сүүлийн үед Land Cruiser 300 загварын талаар ихээхэн бичиж байна.. Эдгээр таамаглалуудыг мэргэжлийн судлаач, сонирхогчид гаргадаг тул уншигчид болон хэрэглэгчдийн анхаарлыг татдаг нь үнэн.
2018 оноос хойш энэ загвар дээр байнга таамаглалууд дэвшүүлсээр байгаа билээ. Харин баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол 2020 оны дундуур одоо байгаа загвар дээр багахан өөрчлөлт орох нь тодорхой болсон. Тэгэхээр одоогийн загварыг 2020 онд бүрэн өөрчлөхгүй ажээ.

Харин 2021 онд уг загварын 70 жилийн ой болж байгаатай холбоотойгоор Toyota Land Cruiser 300 ч юм уу бүрэн өөрчлөлт хийсэн загвар гарах магадлалтай байна. Автомашин үйлдвэрлэгчид шинэ загварыг голцуу 8, 9 сард худалдаанд гаргадаг тактик баримталдаг.
Японы “Best Car”, “Carsensor”сэтгүүлүүдийн таамаглал нь:

Land Cruiser 300 загварын өөрчлөлт нь явах эд анги байх магадлалтай. Тодруулбал машины рам, платформын нэлээд хэсгийг хөнгөн цагаан болгох бөгөөд энэ нь жинг хөнгөрүүлж, шатахуун бага зарцуулах гол өөрчлөлт болох юм.

Дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдолтой холбоотойгоор Дизель хөдөлгүүрүүдийг бараг бүх суудлын автомашин үйлдвэрлэгчид 2022 оноос хойш үйлдвэрлэхгүйгээ мэдэгдээд байгаа. Иймд одоогийн дизель хос турбинтай дизель V8 4,5 хөдөлгүүр алга болж, жижиг Dynamic Force V6 3,5-тай битурбо бензин хөдөлгүүр болон, хайбрид хөдөлгүүртэй гарах магадлал өндөр байна.

Шинэ загвар нь хуучны цул төмөр хийцүүдээсээ татгалзаж сайжруулсан гангаар хөнгөн шийдлүүдийг оруулах нь мэдээж, ингэснээр илүү тав тухтай, зөөлөн явдалтай болно.

Хэмжээний хувьд бараг хэвээр үлдэх нь мэдээж. Харин аэродинамикыг сайжруулж шатахуун зарцуулалтад нөлөөлөхийн тулд бага зэрэг намхан болох магадлалтай.

Хурдны хайрцаг мөн л машины шатахуун зарцуулалтад нөлөөлдөг тул direct shift 10 шатлалт болох нь гарцаагүй

Shares

Холбоотой мэдээ