Буриадын сүлд дууг дуулсан Зверев Буриадын Думд суухаар бэлтгэж байна

2021-07-13 256 0

Оросын алдартай стилист Зверев өөрийгөө буриад хэмээн мэдэгдэж, буриад дүр төрхөөр сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Буриадаас Төрийн Думд суух санаатай байгаа аж. Тэрбээр Эрхүү мужид төрсөн бөгөөд Буриадын сүлд дууг дуулж хийсэн клип нь алдаршаад байна.

Зверев 1963 онд төрсөн бөгөөд ОХУ-ын театр, дэлгэцийн нэрт жүжигчдийн нэг, стилист, үсчин, дуучин, телевизийн хөтлөгч гээ маш олон гуншинтай нэгэн юм. Энэ дундаас тэрбээр үсчний салбарт нэлээд амжилт олсон бөгөөд дэлхийн болон европын үсчний тэмцээнд аварга болж байсан гэнэ.

Түүнийг дөнгөж зургаан настай байхад түүний аав авто ослоор амиа алдахад тэрбээр хойд эцгээ даган Казахстан руу нүүжээ. Ахлах сургуулиа төгссөний дараа 1980-аад оны үед ОХУ-ын хэмжээнд нэлээд алдартайд тооцогдох армид алба хаасан нь түүний амьдралд нилээдгүй өөрчлөлтийг авчирсан гэхэд болно. Улмаар 1990 оны үеэс тэрбээр өөрийгөө үндсэндээ өөрчлөх тал дээр анхаарч багагүй гоо сайхны хагалгаанд орсон бөгөөд энэ нь одоогийн Зверевг бүтээх эхлэл болсон гэж үздэг байна.

Холбоотой мэдээ