ЗАМЫН-ҮҮД ДЭХ ЗАВХРАЛ ЦЭГЦЭНДЭЭ ОРЖ ЭХЭЛЛЭЭ

2021-07-13 4349 4
Shares

Замын-Үүдийн нөхцөл байдал Монголчуудын нүдэнд ил болж, хил гааль дамнасан , төр, хувийн хэвшлийг хамарсан асар том мафийн сүлжээ бий болсныг бүгд мэдэх болсон билээ. Тиймээс Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, төр төмөр нүүрээ үзүүлж, түмэн олны эрх ашгийг хангах үүднээс бүрэн эрхт төлөөлөгчдийг энэ сарын 7-нд томилсон бөгөөд тэд Замын-Үүдэд ажиллаад 6 хоног өнгөрсөн байна. Бүрэн эрхт төлөөлөгчид ажлаа аваад удаагүй ч үр дүн эхнээсээ гарч, Замын-Үүд дэх завхрал засагдаж байгаа таатай мэдээ байна.

Тодруулбал, Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч нар эхний ээлжинд хилийн худалдаа наймаа, хил гаалийн хэвийн ажиллагааг хангах үүднээс тэг зогсолтыг арав хоногт хийж, энэ хооронд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г хурдтай зохион байгуулж, халдварын нөхцөл байдлыг тодорхойлон, Ногоон бүс болгох ажлыг эрчимжүүлээд байна. Ингэснээр Замын-Үүд дэх ачаа тээвэр хэвийн нөхцөлөөр явагдах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд ачаа бараа саатах, цаашлаад халдвар тархахгүй байх бүрэн боломж бий болсныг эх сурвалжууд хэлж байна.

Нөгөө талаар олны шүүмжлэлд өртөөд байсан МХЕГ-аас  160 сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан гэх ариутгагч функт буюу ачаа тээврийг ариутгах зориулалттай хаалгыг тэр даруй буулгасан байна. Улмаар олон улсын жишигт нийцсэн, ариутгах хувь, өдөрт нэвтрүүлэх ачаа тээврийн хүчин чадал өндөр, стандартын функтыг суурилуулах бэлтгэл ажлыг бүрэн ханагжээ. Энэхүү хаалга ашиглалтад орох хугацаанд ачаа эргэлтийг тасралтгүй явуулах үүднээс манацар үүсгэгч машинаар тогтмол ариутгалыг хийж байна.

Эдгээр ажил, арга хэмжээг газар дээр шуурхай хэрэгжүүлж, зохион байгуулсны үр дүнд өдөртөө 100 байсан ачаа эргэлт 50-аар нэмэгдэж, 150 ачааны машин ямар нэг саадгүйгээр хилээр орж, гарч байна. Мөн үүн дээр төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг хэвийн горимоор явуулж эхэлсэн бөгөөд хил дээр хамаг ачаа бараагаа гацаагаад байна гэх гомдол үндсэндээ хэдхэн хоногийн дотор үгүй болж байна. Цаашид нөхцөл байдал улам сайжирч, цар тахлын өмнөх үеийн нөхцөл байдал шиг хэмжээнд хүрнэ гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна. Цар тахлын нөлөө дуусаж, эргээд улс орнууд ачаа, тээвэр, хил гаалийн хэвийн горимд шилжихэд утдал асуудал дагуулж байсан Замын-Үүдийн нөхцөл байдал бүрэн засарч, хүчин чадал хийгээд хөгжил дэвшлийн хувьд хэд дахин сайжирах бүрэн боломжтой гэнэ.

Ташрамд дурдахад БНХАУ бол манай улсын стратегийн түнш. Энэ утгаараа Замын-Үүд, Эрээний хилийн боомт маш чухал ач холбогдолтойн зэрэгцээ үүгээр худалдаа, түүхий эдийн эргэлтийн цөм тээвэрлэгдэж байдаг онцлогтой.
Тэгвэл энэхүү хилийн боомт дагасан худалдаа эргэлт, ачаа тээвэртэй холбоотойгоор Замын-Үүдэд бүхэл бүтэн мафийн сүлжээ бий болоод удаж байгаа юм. Ямар сайндаа чөлөөт бүсийг хөгжүүлэх үе үеийн Засгийн газрын шийдвэрүүд Замын-Үүд дээр очоод замрахдаг нь үүнийг гэрчлэх бодитой жишээ. Тэнд төрийн албанаас эхлээд хувийн хэвшил дамнасан асар том бүлэглэл хилийн худалдаа арилжааг хувийн үзэмжээр шийдэж, төрөөс чөлөөт худалдаа, шударга тогтолцоог бий болгох гэж эрмэлзэх тоолонд зохион байгуулалттайгаар саатуулсаар ирсэн байдан.

Замын-Үүдэд бий болсон энэхүү хууль бус тогтолцоог энэ удаагийн Засгийн газар нугачин дарж, төр төмөр нүүрээ харуулж чадсан. Ашиг сонирхол, авилгын сүлжээний цөмд нэвтэрч хэд хэдэн албан тушаалтныг баривчилсан юм. Үүнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дах авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарыг Онцгой комиссын штабын нэр бүхий зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчиллаа. Энэ бол дөнгөж эхлэл. Хэдхэн хүнийг хорьж цагдсанаар асуудал шийдэгдэхгүй учраас Замын-Үүд дэх нөхцөл байдлыг засаж сайжруулах, шуурхай арга хэмжээ авах найдвартай гэгдэх хүмүүсээ Засгийн газраас яаралтай томилсон.

Тухайлбал, Замын-Үүд суманд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗХЖШ-ын 1-р орлогч Бригадын генерал Ц.Жавхланбаатар болон ЕС-ийн зөвлөх Л.Алтангэрэл нарыг, Замын үүд дэх гаалийн газрын даргаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Замын үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга зэрэг албандаа мэргэшиж, ажилдаа гаршсан хэд хэдэн хүнийг томилсон юм.

Shares
  • Хоёрдугаар ээлжийг хооллох хжиллагаа маш дуулиантай эхэллээ ирсэн хүмүүсийн ойлгоц байж байгааг харахад дэндүү өрөөсгөл ойлголттой яваа нь харагдаж бна.  Тэд.  Жолооч бол шуналтай тэнэг.  Албан тушаалтан бүр авилгаж гэсэн байдлаар  бодож хардаж ирсэн бна  Ингэж ирсэн дарга болгон өөрийнхөө үзэмжээр буруу тайлбарлаж энэ орон нутгийн мөрөөрөө ажлаа хийж байгаа олон хүний эрхэнд халдаж чирэгдэл учруулах ямар хэрэг байна     монгол улс руу орж ирэх бараа эргэлтийг сайжруулах зорилготой гэсэн мөртлөө  том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг улам боомилох шийдвэрийг  өдөр бүр гаргаж байгаа нь бас л олон хүний ажлыг алдагдуулж бна

Холбоотой мэдээ