Төрийн өндөрлөгөөс буусан ч төрөлх спортоо орхиогүй Х.Баттулга жудочдоо эргэлээ

2021-07-13 152 0

“Токио-2020” зуны олимпын XXXII наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Олимпын жүдо бөхийн тэмцээн долоодугаар сарын 24-нөөс 31-ний хооронд явагдана. Манай шигшээ баг Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлээ базааж байна. Тэдний бэлтгэл дээр Монгол Улсын Ерөнхилөгч асан Х.Баттулга зочилж, олимпын бэлтгэлин явцтай танилцан тамирчдад амжилт хүслээ.

Жүдо бөхийн барилдаан Монголд үүсч өнөөгийн төвшинд хүртэл хөгжихдөө спортын бусад төрлүүдийн нэгэн адил өөрийн өвөрмөц түүхэн замыг туулсан. 1960-аад оны дунд үед БНСЧСУ (тэр үеийн нэрээр)-ын нийслэл Прага хот дахь Карлын нэрэмжит Их сургуулийн оюутан Л.Батмөнх, С.Цэвэгжав нар нь жүдо бөхийн барилдаанаар хичээллэсэн манай анхны залуучууд юм. Түүнчлэн БНСЧСУ, БНАГУ-д суралцаж байсан О.Лодон, Л.Нямцэрэн нарын олон залуучууд жүдо барилдаанаар амжилттай хичээллэсэн манай ахмад жүдочид билээ. 1960-аад оны сүүлээр Японы Кодоканы их сургуультай Ч. Машбат нөхдийн хамт холбоо барьж улмаар 1969 онд ОУЖБХ, Японы жүдо бөхийн холбоноос жүдо бөхийг хөгжүүлэх талаар анхны захидлыг илгээж байжээ.

Хөдөлмөр нийгэмлэг дээр хичээллэж байсан дугуйлан хичээллэхээ больсоноос хойш 1971 он хүртэл тусгайлан ямар нэг сургалт системтэй, зохион байгуулалттай явагдсангүй. Харин дэлхийд их хурдацтай хөгжиж байгаа, 1964 оноос эхлэн олимпийн хөтөлбөрт орж хэтийн төлөв нь тодорхой болсон жүдо бөхийн барилдаан Монголын биеийн тамир, спортын байгууллага, тэдгээрийн дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж, түүнийг юуны өмнө самбо бөхтэй хослон хичээллүүлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн ойлголтод ерөнхийд нь хүргэсэн байна.

Самбо, жүдо барилдааны 2 дугаар шигшээ багт I зэргийн тамирчин Л.Сосорбарам, II зэргийн тамирчин Б.Буядаа, Г.Пүрэв-Очир, И.Найдан нарыг томилох тухай МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн дарга нарын Зөвлөлгөөнөөр хэлэлцэж 1971 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тогтоолоо гаргажээ. Энэ нь жүдо бөхийн барилдааны талаар Монголын биеийн тамирын төв байгууллагаас гаргасан анхны албан ёсны шийдвэр байв. Энэ чухал шийдвэр гарснаас хойш 37 жил болж байна.

Эх орондоо хийсэн багийн анхны тэмцээн нь 1971 оны 3 сард БНУАУ (тэр үеийн нэрээр)-ын жүдо бөхийн багтай хийсэн нөхөрсөг уулзалт байв. Энэ нөхөрсөг уулзалт тэмцээнд I зэргийн тамирчин О.Хасбаатар, Б.Элдэв, II зэргийн тамирчин Л.Очирвал, Б.Буядаа (дөрвүүл 63 кг), спортын мастер Д.Баатаржав II зэргийн тамирчин Г.Пүрэв-Очир, Б.Онх (гурвуул 70 кг), I зэргийн тамирчин Ч.Өвгөнхүү, II зэргийн тамирчин Р.Бүүвэйбаатар, спортын мастер Л.Рэнцэндорж, III зэргийн тамирчин О.Лхагвасүрэн (дөрвүүл 80 кг), спортын мастер Д.Галдандагва, Л.Сосорбарам, II зэргийн тамирчин Л.Дорж, И.Найдан (дөрвүүл 93 кг), дасгалжуулагч Ч.Машбат нарыг 20 хоногийн хугацаатай цугларалтад гарган бэлтгэсний дараа хийсэн гурван удаагийн уулзалт тэмцээний нийлбэр дүнгээр Монголын жүдочдын баг Унгарын багийг 11,5: 9,5 онооны харьцаатайгаар ялсаны дотор спортын мастер Д.Баатаржав 2 удаа цэвэр, Л.Сосорбарам, Л.Рэнцэндорж нар тус бүр 2 удаа ялж, сайхан амжилт үзүүлжээ.

1971 оны ҮШ сард ЗХУ-ын Кишинев хотод болсон Социалист орнуудын жүдо бөхийн барилдааны идэрчүүдийн олон улсыны уламжлалт тэмцээнд Л.Очирбал, Д.Даваасүрэн, Г.Пүрэв-Очир, Р.Бүүвэйбаатар нарын дөрвөн залуучуудыг оролцуулснаас Л.Очирбал, Д.Даваасүрэн нар хүрэл медаль хүртсэн нь гадаадад зохиогдсон уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн анхны жүдочид юм. Мөн оны 9 дүгээр сард БНАСАУ-ын Пхеньян хотод явагдсан Социалист орнуудын армийн жүдо бөхийн барилдааны аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер Л.Сосорбарам бас хүрэл медальтай ирэв.

1987, 1990 онд БНХАУ, Өвөрмонголын Хөх хот, Монголын эмэгтэй жүдочдын хооронд багийн уулзалт тэмцээнүүд амжилттай явагдаж байв. Ингэж манай залуу эмэгтэй жүдочид анх удаа хилийн дээс алхахад Х.Эрдэнэт-Од (48 кг), Р.Дэчинмаа (52 кг), Л.Бадамсүрэн (60 кг), С.Эрдэнэбилэг (66 кг), С.Дашдулам (72 кг), М.Болдмаа (+72 кг) нар оролцож, Ээрмэлийн үйлдвэр ивээн тэтгэж буянаа хайрласан энэ хамт олонд манай охидууд одоо ч баярлаж явдаг юм байна.

Холбоотой мэдээ