Холливүүдийн од МакГрэгорын бяцхан охин Жамъян 18 хүрчээ

2021-07-16 447 0
Shares

18 насанд хүрсэн Жамъян охин аавтайгаа цуг Калифорнид амьдарч байна. 2 насандаа Улаанбаатар хотын хүүхэд асрах төвд хүргэгдсэн түүнийг од жүжигчин МакГрэгор Монголоор дайран өнгөрсөн аяллынхаа үед олж харжээ. Нутагтаа эргэн очсоны дараагаар охиныг өргөн авч түүний амьдралыг нэгмөсөн өөрчилсөн. Монгол Улс нийгэм, эдийн засгийн шилжилт хийх он жилүүдэд маш олон хүүхэд өнчирч, гудамж, траншейн, асрамжийн газарт хүргэгдэж байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс тэднийг өргөн авсны нэг нь МакГрэгор юм.

Жамъян охин 2006 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад мэндэлжээ. Жамъянгийн эгч Клара нь Оддын дайн цувралд дүрээ мөнхөлсөн карериа өсгөж яваа жүжигчин бөгөөд PLAYBOY сэтгүүлийн хуудсанд ч түүний зураг нийтлэгдэж байсан түүхтэй.

Жүжигчин эр маань хамгийн сүүлд Монголын үзэгчдийн хүртээл болсон Доктор слийп хэмээх кинонд гол дүр бүтээсэн бөгөөд дэлхийн томоохон кино наадмуудаас шилдэг жүжигчний шагналыг хүртэж байжээ. Жүжигчин эр гурван охинтой бөгөөд тэдний нэг нь төрсөн охин нь бол хоёр нь өргөмөл юм.

Shares

Холбоотой мэдээ