Наадмын гол трэнд ЕРТӨНЦИЙН ГУРВАН ТЭНЭГ буюу Монголчуудын тэнэглэл дуусахгүй

2021-07-18 1005 1
Shares

Ардын хувьсгалын түүхэн 100 жилийн ой цар тахалтай жил болсноороо маш их хэл ам болж байж нэг Наадамаа хийлээ. Гэхдээ ажиглаад байхад нөгөө хорио цээрийн дэглэм энэ тэр ёстой худлаа болж байх шиг байна. Хот эзгүйрч нэг настнаас наян настнууд бүгд хөдөө тийш марш. Хорхог боодог, айраг, ар.хи гээд ёстой л нөгөө дураараа дургина гэдэг нь болж байх шиг. Хотын баруун тийш бол худалч хүнд хөл гишгэх зайгүй битүү нөгөө Туул голоо дагаад бэлчицгээсэн. Наадмын дараа 8 сар гаргаад цар тахлын халдвар, нас бар.сан хүний тоог урьдчилан хэлхэд үнэхээр хэцүү ч ёстой хэцүүдэх байх даа гэж харамсмаар…

Хорионд байсан хүмүүс яалтчгүй наадам гээд тал тал тийшээ давхицгаалаа. Төрөөс өгсөн хэдэн төгрөгөө хуушуур, айраг, хорхог боодог гээд гүвээд дууссан. Одоо намар ЗАСАГ ТӨРӨӨСӨӨ мөнгө өг гээд жагсах л байх даа.

Наадам гэснээс наадамтай холбоотой онигоо ч гарч сошиалаар яваад эхэлжээ.

Ертөнцийн гурван тэнэг…

Наадмаа мэддэггүй Херо нэг тэнэг
Соёл мэддэггүй Номин нэг тэнэг
Амьдрал мэддэггүй Цогтгэрэл нэг тэнэг…

Ёстой элэг авмаар юм ч их болох юм даа амьдрал баялаг болохоор. Дээр нь Монголчууд их хошин шогийн мэдрэмжтэй улс. Наадмын дараах нь л энэ ЕРТӨНЦИЙН ГУРАВ ёстой хит боллоо. Бодох л асуудал. Херо муу, мэдрэмжгүй юм бол жилийн жилд яагаад наадмаа найруулаад байдгыг ёстой л чөтгөр мэдэх байх. Амьдралаас тасархай, айлын эрх охинг САЙД болгочихоод дараа нь элдвээр дайрдаг улс МОНГОЛ л байх. Цогтгэрэл бол ер нь боловсрол, туршлага гээд байх юм тун маруухан жаахан дээгүүр, доогуур гүйдэг СЭРГЭЛЭН эр гэж л сонссон.

Холбоотой мэдээ:

НААДМЫГ ХЕРО БААТАР НАЙРУУЛНА

Энэ жил цар тахалтай хэдий ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэнэ гэдгийг албаныхан мэдээлэв. Цар тахлын нөхцөл байдлаас шалгаалан гурван найруулагч хамтран ажиллах байсныг болиулж, цахим наадмыг Б.Баатар найруулахаар болжээ.

Өмнө нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулах шийдвэрийг гаргасан байв. Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойд ач холбогдол өгч, наадмыг үзэгчгүй зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Харин “Hero” студийн захирал, найруулагч Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Тэрбээр энэ жил хоёр дахь удаагаа үзэгчгүй наадмын концертыг найруулах нь ээ.

Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулж байв. Түүхт 100 жилийн баяр наадмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний төрсөн ах найруулбал ашиг сонирхлын зөрчил гарна гэлцэх хүмүүс ч цөөнгүй байна.

Shares
  • Хүн мундсан биш,энэ нэг тэнэг юмаа зайлуулаж төрийн сайдын сэнтийг цэвэрлээч,ийм сайдтай ЗГ гэж байхуудаа

Холбоотой мэдээ