Зураач Л.Даваанямын далд авьяас илэрчээ

2021-07-20 589 0
Shares

МУЭХ-ны зураач Ц.Даваанямыг мэргэжил нэгт нөхөд нь “цэцэгчин” хэмээн хочилдог. Эрэгтэй хүн хэдий ч цэцэгсийн өнгө будаг, яруу сайхныг байнга бүтээлдээ шингээдэг болохоор нь ийн нэрлэсэн гэдэг.  Зураач Л.Давааням дүр болон олон өнгийн зохиомжийг чадварлаг хослуулж төгс амьдруулдаг нэгэн. Түүний бүтээлүүд ихэнхдээ монгол орны уудам тал, үзэмгэлэнт байгаль, өнгө өнгийн цэцэгс дүрслэгдсэн байдаг бөгөөд түүний хамгийн сүүлд гаргасан “Хээнцэр цэцэгс” уран бүтээлийн үзэсгэлэнгээс энэ бүгдийг харж болно. Тэгвэл зураачийн бас нэгэн авьяас илэрсэн байна.

Тэрбээр чадварлаг яруу найрагч төдийгүй “Channel 11” телевиз, Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа “Ярууслын чуулган” яруу найргийн наадамд бүтээлээ сойз байгаа гэнэ. Түүнийг бийрээр гайхамшиг бүтээж чаддаг шигээ үгээр ч мөн гайхамшиг бүтээж чадна гэдэгт найз нөхөд нь итгэлтэй байгаа гэнэ.

Дашрамд дурьдахад, ирэх наймдугаар сарын 21-нд шилдгээ шалгаруулах уг наадамд “Болор цом” наадмын шагналтнууд оролцож, бүтээлээ өрсөлдуулж байгаа бөгөөд Өвөрмонгол, АНУ, БНСУ-аас ч мөн яруу найрагчид оролцож байгаа ажээ.

Shares

Холбоотой мэдээ