ХОМ: Хамгийн баян, хамгийн их өртэй, хамгийн өндөр хадгаламжтай УИХ-ын гишүүд хэн бэ?

2021-07-20 1237 1
Shares

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулсан. УИХ болон Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хамгийн анхаарал татахуйц тоон баримтыг хүргэе. УИХ-ын гишүүдээс хамгийн хөрөнгөтэй гишүүдийн эхний гуравт Д.Өнөрболор, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар байна.

ХАМГИЙН ӨНДӨР ХАДГАЛАМЖТАЙ Ж.ГАНБААТАР, Д.ӨНӨРБОЛОР, Ц.МӨНХ-ОРГИЛ

УИХ-ын гишүүдээс хамгийн өндөр хадгаламжтай гишүүдийн эхний гуравт Ж.Ганбаатар, Д.Өнөрболор, Ц.Мөнх-Оргил багтлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 8.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай бол Д.Өнөрболор гишүүн 7.5 тэрбум, Ц.Мөнх-Оргил гишүүн 6.4 тэрбум төгрөгийн тус тус хадгаламжтай байна. Харин хадгаламжгүй найман гишүүн байна. Үүнд Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, Т.Доржханд, Г.Ганболд, Н.Алтанхуяг нар байна. УИХ-ын гишүүдээс 2020 онд хамгийн өндөр орлогтой нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 8.3 тэрбум, дараа нь Б.Дэлгэрсайхан 5.5 тэрбум, Б.Чойжилсүрэн нар 5.02 тэрбумын орлоготой хэмээн мэдүүлжээ.

МАЛ СҮРГИЙН ТООГООР УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Мал аж ахуйгаар УИХ-ын гишүүн Ц.Ананбазар 1.5 тэрбум үнэ бүхий мал хуйтай гэжээ. Удаах байранд П.Анужин 1.2 тэрбум, Д.Бат-Эрдэнэ 890 сая төгрөгийн мал сүрэгтэй хэмээн мэдүүлсэн байна. Мал сүргийн тоогоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэрүүлж байна. Тэрбээр 2100 толгой хонь, 407 адуутай болохоо мэдүүлжээ. 15 гишүүн хурдан удмын адуутай болохоо мэдүүлсэн байна. Тэднээс хамгийн олон нь УИХ-ын гишүүн П.Анужин хурдан удмын 240 адуутай бол Ж.Бат-Эрдэнэ 60, Ш.Адьшаа 51 адуутай байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ, Л.ЭНХ-АМГАЛАН, Ч.УНДРАМ НАР НЭГ ТЭРБУМААС ДАВСАН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

УИХ-ын гишүүдээс 20 нь үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлгүй гэж мэдүүлжээ. Эрэгтэй гишүүдээс Б.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан, Т.Доржханд, Н.Ганибал, Д.Ганбат, Х.Болорчулуун, Ж.Батсуурь, Д.Батлут, С.Батболд, Х.Баделхан, Ё.Баатарбилэг, Т.Аубакир, Н.Алтанхуяг нар, эмэгтэй гишүүдээс Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Х.Булгантуяа нар үнэт эдлэлгүйгээ мэдүүлсэн байна. Харин үнэт эдлэлээр эхний гуравт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 3.7 тэрбум бүхий үнэт эдлэл, Л.Энх-Амгалан 1.6 тэрбумын үнэ бүхий үнэт эдлэл, Ч.Ундрам нэг тэрбум гаруйн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.

Г.АМАРТҮВШИН, Н.УЧРАЛ, Ц.МӨНХ-ОРГИЛ НАР ХАМГИЙН ИХ ЗЭЭЛТЭЙ

УИХ-ын гишүүдээс хамгийн их зээлтэй нь Г.Амартүвшин 1.02 тэрбум, Н.Учрал 500 сая, Ц.Мөнх-Оргил 410 сая төгрөг тус тус байна. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 10.5 тэрбумын авлагатай, О.Цогтгэрэл 6.8 тэрбум, С.Бямбацогт нар 4.9 тэрбумын авлагатай аж.

10 ГИШҮҮН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛГҮЙ БУЮУ АВТОМАШИНГҮЙ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 953 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй гэжээ. Удаах байранд Ш.Адышаа 952 сая, О.Цогтгэрэл 825 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй хэмээн мэдүүлсэн юм байна. Тэгвэл арван гишүүн тээврийн хэрэгсэлгүй буюу автомашингүй гэжээ. Тухайлбал, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Сэргэлэн, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Д.Ганбат, С.Бямбацогт, Ж.Батжаргал, С.Батболд, Т.Аубакир нар байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Land-200, Lexus-570 унаж байна. Гурван гишүүн Mercedes Benz G-500-тай болохоо мэдүүлжээ.

Б.ДЭЛГЭРСАЙХАН, С.БАТБОЛД, Ж.ГАНБААТАР НАРЫН ХӨРӨНГӨ БУУРЧЭЭ

УИХ-ын таван гишүүний орлого 2019 онтой харьцуулахад өөрчлөлт орсон буюу нэмэгджээ. Тухайлбал, Л.Энх-Амгалан 14.8 тэрбум, Ц.Мөнх-Оргил 7.2 тэрбум, Б.Чойжилсүрэн 4.4 тэрбум Н.Учрал 2.5 тэрбум, Э.Бат-Амгалан хоёр тэрбум төгрөгөөр тус тус хөрөнгөө өсгөсөн байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар нарын хөрөнгө өнгөрсөн онтой харьцуулахад буурсан байна. Онцлоход Ж.Ганбаатар гишүүний хөрөнгө 16 тэрбумаар буурчээ. Буурсан шалтгаан нь хадгаламж дээрх дүн буусантай холбоотой аж.

NEWS.mn

Shares

Холбоотой мэдээ