“Хоолондоо”-гийн Энхээ тогооч хүний нүднээс гартлаа…

2021-07-21 1316 0
Shares

Дэлхийн улс орнуудын хоол хамгийн сонирхолтой бөгөөд онцгой байдаг. Тэгвэл тэрхүү гайхалтай хоолонд эрчүүд илүү авьяастай байдаг нь нууц биш. Монголын хоол, хүнсний соёлыг дэлхийтэй холбож, өөрөө дэлхийн хоолны соёлыг эх орондоо нэвтрүүлж яваа “Хоолондоо” нэвтрүүлгийн тогооч Энхээ тэгвэл энэ зун хотын тансаг ресторанд бус хөдөөгийн замын гуанзнаас мэндчилжээ.

Тэрбээр, “Энэ эгчийг Даваа гэдэг. Эрдэнэ вангийнх . Би өөрөө Баатар вангийнх . Даваа эгч Элсэн Тасархайд хоолны гэр ажиллуулдаг. Сүүлийн таван жил эгчийнхээ энгийн сайхан хоолыг заавал хүртэг. Найз нартаа ч санал болгоно.
Гэтэл өдийг хүртэл манай эгч манийгаа Big Gee гэж боддог байсан бол яахуу” хэмээн жиргэжээ.

Явж үзээгүй газар, амталж үзээгүй хоол тун цөөхөн үлдсэн тогооч Я.Энхээ бээлий өмсдөггүй хоол хийдэг гэж л шүүмжлүүлж үзсэн байх. Түүнээс бол өөлөх юмгүй шимтэй хоолтой, амттай яриатай, сонирхолтой эр л дээ. Арааны шүлс асгарам хоолоо амттай яриагаар хачирлан хийдэг байсан “Хоолондоо” нэвтрүүлэг нь тухайн үедээ л үзэгч олонтой байсан нь үнэн.

Хоол бол урлаг, хоол бол шоу юм гэдгийг харуулж чадсан Я.Энхээгийн рестораныг тоолбол бараг л толгой цохино. “Silk road”, “Saffron Bistro”, “40K”, “Gandan View” рестораны хооронд үүргэвч үүрэн, дугуй жийж гүйсээр өдрийг бардаг гэдгийг нь ямар ч байсан мэдэж байна. Харин мань эр сүүлийн үед “Niciton” клубээр байнга үзэгдэх болсон байна лээ. Бачка найзынхаа байгуулсан клубт амттай хоол хэрхэн хийхийг сургаж, зөвлөдөг байж магадгүй юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: 

Я.Энхээ рестораныхоо тоогоор илүүрхэнэ

Холбоотой мэдээ